ХХБ 200 мянгыг амлаж байхад Ерөнхийлөгч 20 мянгыг авчрахаар явна гэж баймааргүй юм

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 24
Ирэх сарын эхээр Ерөнхийлөгч Х.Баттулга Оросын Холбооны Улсад айлчлах сурагтай. Сурагтай ч юу байх вэ хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил болчихсон зүйл. Ингэхдээ ОХУ-ын манайд хандивлах 20 мянган тун вакциныг авчрах юм гэнэ. Сангийн сайд Б.Жавхлан манай улсад гадаад орноос хандивлах вакцины талаар өөрийнхөө цахим хуудсанд нийтэлсэн байна лээ. Тэнд нь “ОХУ-аас Монгол Улсад 20 мянган тун буюу 10 мянган хүнийг дархлаажуулах вакцин” гэж дурдсан байдаг. Ерөнхийлөгчийн айлчлал хийх тухай мэдээ, Сангийн сайдын зарлалтай холбоотойгоор “Ерөнхийлөгч өөрийн биеэр 20 мянган вакциныг авчрахаар мордох гэж байна” гэсэн таамаглал хөвөрч эхэлсэн хэрэг. Ерөнхийлөгчийн айлчлалын тухайд Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд л болж байгаа байлгүй дээ. Түүнээс биш бүхэл бүтэн Монгол Улсын Ерөнхийлөгч 20 мянган тун вакциныг өөрийн биеэр авчрахаар явна гэдэг арай л жижиг санагдаад байгаа юм. Зах зээлийн ханшаараа төдий тооны вакцин чинь 60 мянган ам.доллар орчим болно гээд байгаа. Энэ бол Орос улс руу хийх нислэгийн түлшинд л гарчих өртөг биш юм уу.

Бас үүнтэй холбоотойгоор хөндөх зүйл ч байна. Тухайлбал, “Худалдаа хөгжлийн банк”-ны гүйцэтгэх захирал О.Орхон сар шинийн мэндчилгээндээ өөрийн банкны харилцагч 200 мянган хүнд коронавирусний эсрэг вакцин оруулж ирж хамруулна гээд мэдэгдэж байлаа. “Монос” групп 300 мянган вакцин оруулж ирэх гэж байгаа тухай УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг цахим орчинд мэдээлж л байсан. Өчигдөр гэхэд Энэтхэгээс 150 мянга, Хятадаас 300 мянган вакцин орж ирж байна. Энэтхэгээс ирсэн “АстраЗенека” компанийн вакциныг ДЭМБ энэ сарын 15-ны өдөр бүртгэж авснаа албан ёсоор зарласан юм билээ. Засгийн газраас өгч байгаа мэдээллээр бол манай улс БНХАУ-д үйлдвэрлэсэн Синофарм, ОХУ-д үйлдвэрлэсэн Спутник V болон бусад орнуудаас Флайзер, АстраЗенека хэмээх дөрвөн төрлийн вакциныг хадгалах дэд бүтцийг шийдвэрлэж, бэлтгэлээ хангажээ. Засгийн газар, Ерөнхийлөгчөөс эхлээд “Худалдаа хөгжлийн банк”, “Монос” ч вакцинтай хөөцөлдөх гэж байгаа бол энэ нэрнүүд дунд л өнхөрнө гэсэн үг.

Тэгэхээр нэг зүйл тун ойлгомжтой байна. Тэр бол гадаадын хандиваар ирсэн хийгээд хувийн хэвшлийн амалсан вакцинууд манайх шиг цөөхөн хүн амтай улсад бараг хангалттай юм. Нэгэнт л гаргаад авчихсан вакцин дэлхий дээр байгаа бол бид хийлгэх нь тэнгэрийн хишиг хүртэх гэж байгаа гэхээсээ цаг хугацааны асуудал. Ер нь манайд л улстөржүүлээд байгаа болохоос вакцин бол хамгийн хямдхан сэргийлэх арга хэмжээ шүү дээ. Одоо ч салхин цэцэг, улаанбурхан, сахуу, татран гээд өнөө цагт устаж үгүй болсон өвчнүүдийн эсрэг вакциныг бид хүүхдүүддээ хийлгэдэггүй бил үү. Үнэ өртгийн хувьд ч бадар бариад байхааргүй хямдхан зүйл. Нэг цэцэрлэг барих төсвөөр л манай цөөхөн хүнд вакцинжуулалт хийчихнэ. Вакцин хийлгэхгүй байхад яах ч үгүй гэж боддог эсвэл Орос вакцин хийлгэхгүй бол нүнжиггүй гэж итгэдэг хүмүүст Ерөнхийлөгчийн чуулганы танхимд дурдсан “бурхан өршөөг” гэдэг үгийг л хэлье. Орос, Хятад, Энэтхэг гээд хаанаас ч вакцин ирсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвшөөрсөн тэгээд л гүйцээ шүү дээ. Харин хэдэн вакцин өөрийн биеэр авчрахаар Ерөнхийлөгч явах гэж байгаа нь үнэн бол юу хэлэх вэ дээ. Хамгийн гол нь, вакцин тойрсон иймэрхүү дэл сул яриа сүүлдээ тоглоом биш болох нь. Мэдээлэл хомстой иргэдийг хийрхүүлж байгаа энэ хүч хар аяндаа бий болоогүй. Улс дотроо улс болж тоглуулж дундаас нь улс төрийн хожил хайдаг улстөрчдийн хар гай шүү дээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.27.164) 2021 оны 02 сарын 25

Сонгууль дөхөөд Баттулгыг яаж олонд муухай харагдуулах вэ, яаж албан тушаалаас нь зайлуулах вэ гэсэн компанит ажил эхлээд удаж байна даа. Үүний нэг нь Ерөнхийлөгчийг Орос улад айлчлахыг нь ашиглаад авая гэж тэд бодож байх шиг. Зарим хүмүүс Баттулгыг төмөр барихыг хорьсон мэт ярих юм. Үнэндээ төмөр барих, аж үйлдвэрийн парк барих ажлыг санаачлагч нь Баттулга билээ. Төмөр зам барих асуудлыг тавих үед Нямдорж гээч яаж эсэргүүцэж байсныг хүмүүс ор тас мартсан бололтой. Нямдорж яагаад төмөр зхам барихыг удайран эсэргүүцсэн нь нүүрсийг хятад руу машинаар зөөдөг түүний бизнес хаагдчих учирг тэр.

0  |  0
Zocnin(68.145.61.75) 2021 оны 02 сарын 25

Eronkhiilogcn uls orniihoo erkhashgiin toloo l yawj bgaa

0  |  0
Иргэн (192.82.74.114) 2021 оны 02 сарын 25

Бүх ард түмнээс сонгогдсон ерөнхийлөгчийн нэр төрд ингэж хамаагүй халдаж болж байгаамуу хэтэрч байгаамуу төр засгийн ажил хир зэрэг байгаам тэрийгээ л дуртай юм бол шүүмжлээч

0  |  1
DR. PRADHAN(129.205.113.218) 2021 оны 02 сарын 25

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!\nБид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;\nТа бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг\nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?\nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nхаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл\nманай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.\nимэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  2
Зочин(27.33.203.231) 2021 оны 02 сарын 25

Дэлхийн бүхий л орнууд Коронаг яаж давах, эдийн засгаа яаж босгох талаар толгойгоо гашилгаж байхад Жанхуу дураараа дургидагаа зогсоо. ”Хонь хүргэж өгнө гээд Хятад явсан одоо Оросоос өөрөө очиж Вакцин авна” ичээч ээ. Хүмүүс нь хорио гэж ажилгүй мөнгөгүй яая гэж байхад эдийн засгаа хорлож явах шаардлага байхгүй ш дээ.

4  |  0
Зочин(27.33.203.231) 2021 оны 02 сарын 24

Дэлхийн бүхий л орнууд Коронаг яаж давах, эдийн засгаа яаж босгох талаар толгойгоо гашилгаж байхад Жанхуу дураараа дургидагаа зогоо. ”Хонь хүргэж өгнө гээд Хятад явсан одоо Оросоос өөрөө очиж Вакцин авна” ичээч ээ. Хүмүүс нь хорио гэж ажилгүй мөнгөгүй яая гэж байхад эдийн засгаа хорлож явах шаардлага байхгүй ш дээ.

1  |  0
Иргэн(64.119.22.19) 2021 оны 02 сарын 24

Үлийгээ хийж явах гэж байгаа юм болоо.

3  |  0
ПУБАТИН.(192.82.71.97) 2021 оны 02 сарын 25

ПУТИН ЕРӨНХИЙЛӨГЧ ХОЁР ЦЭРЭГТЭЙ ..НЭГ НЬ ЛУКАШЕНКО НӨГӨӨ НЬ БАТУЖЕНКО. НЭГИЙГ НЬ УНАЖ БАЙХАД НЬ АВААД ҮЛДСЭН ОДОО НӨГӨӨГ НЬ УНАХААС НЬ ӨМНӨ ВАКЦИНЖУУЛААД ҮЛДЭЭНЭ ДЭЭ. БЕЛАРУС СТУТНИК-V-Г ЛИЗЕНЗЭЭР ҮЙЛДВЭРЛЭЭД САРЫН ДАРАА ГАРГАХ ГЭЖ БГА ЮМ БНА .ЗА ТЭРНИЙГ НЬ МАНАЙ РУУ ВАГОН ВАГОНООР МАРШ.

2  |  0
Зочин(103.57.95.117) 2021 оны 02 сарын 24

Өөрийнх нь хэмжээ, нэр хүнд тэр зэрэг

1  |  0
чингисийн үр сад (66.181.161.90) 2021 оны 02 сарын 24

ХХБ хулхи тараа

0  |  0
Зочин(103.57.95.117) 2021 оны 02 сарын 24

Баттулга өөрийн дахин нэр дэвших ажлыг яаж хийх туршлага судлахаар явж байгаа

2  |  1
Уншигч(103.212.116.236) 2021 оны 02 сарын 24

Сонгуулийн жил явж байгаагаараа ихээхэн анхаарал татаад байгаа юм шд хадамдаа хов хүргэж, улс төр, санхүү, эдийн засгийн хориг тавиулаад ч болов дэмжлэг авах, сайтар бэлтгэсэн нэг бүрчлэн даалгавар үүрэг авах гээд байгаа ч юм шиг, Л.Түдэв гуайн эмхэтгэж ард түмний зохиосон Зэрэг нэмэхийн өмнөхөн гэдэг кино шиг юм болох вий

2  |  1
ТЭВНЭ(112.72.15.198) 2021 оны 02 сарын 24

АРД ТҮМЭНД ОРОСЫН ВАКЦИН ХЭРЭГТЭЙ ГАЖ НӨЛӨӨ БАГА 95ХУВЬТАЙ ВАКЦИН ИРВЭЛ БҮҮР САЙН

3  |  0
(66.181.168.131) 2021 оны 02 сарын 24

TIIM AMARHAN BAISAN YUM BOL CHI UNEGUI VAKCIN TURUULEED HIICHEECH

0  |  0
Монгол(202.179.27.171) 2021 оны 02 сарын 24

Гайтай новшнуудыг нөгөө лам нарыг бууддаг газар чинь юу билээ? аан тийм Хамбын овоон дээр жагсааж байгаад орос цэргүүдээр буудуулах юмсан. Орос цэргүүдийг хөлслөх зардалыг тэдний хулгайлсан улсын хөрөнгөнөөс гаргахад л болчихно.

0  |  0
СОНГУУЛЬ(192.82.67.47) 2021 оны 02 сарын 24

СОНГУУЛЬД ДЭМЖЭЭЧЭЭ, ДАХИАД СОНГОГДВОЛ ДАХИАД 6 ЖИЛ МОНГОЛЫН ХӨГЖЛИЙГ НАМ ГАЦААЯ ГЭХ ГЭЖ БГАА Л ДАА МУУ ХАР ЖОНХУУ

3  |  3
Zochin(202.9.46.34) 2021 оны 02 сарын 24

Ерөнхийлөгчийг харлуулах гээд барахгүй шүү худалдагдсан сайтаа

4  |  3
зочин(202.179.24.58) 2021 оны 02 сарын 24

Хувийн нэгжүүд хэдийг ч авчирч болно. Уос вакцин хангалттай авчрах мөнгө байхгүй, томчуул нь тэрбумаар нь идчихдэг

0  |  0
зочин(183.13.212.188) 2021 оны 02 сарын 25

Тэнэгдээ бишээ 20000 толоо явж зардал урээд яах вэ гэж байна малаа Юм ойлгож уншихад яадаг орк вэ 200000 толоо бол явж болно

2  |  2
иргэн(202.179.26.199) 2021 оны 02 сарын 25

Тэнэг минь Ерөнхийлөгч Бүрэн Эрхийнхээ хүрээнд хаашаа явж Хэнтэй уулзах нь Чамд огт хамаагүй хэрэг, Өөр бичиж Хөндөх сэдэв Нийгэмл тулгамдсан өсуудлууд зөндөөн байна, Дандаа Хор хутгасан юм бичихээ болих хэрэгтэй, Хорчин Сэтгүүлч ээ,

5  |  5
Top