Нийслэлийн ЕБС-ын хичээлийг III сарын 10-наас эхлүүлэх санал дэмжигдсэнгүй

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 24

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр боллоо.

Аймаг, сум, тосгон, баг дахь ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хүүхэд харах төвийн хичээлийг  2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлэхээр боллоо. Танхимын сургалтыг зөвхөн хоцрогдол арилгах чиглэлээр хэсэгчилсэн байдлаар явуулна. Хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч нь танхим, теле болон цахим сургалтын алинд нь  хамрагдахаа сонгох юм. Орон нутаг дахь их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв хичээллэхгүй. Боловсрол, шинжлэх ухааны яам нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс, цэцэрлэг, хүүхэд харах төв, их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээлийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэхээр санал оруулсан ч дэмжсэнгүй. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг ажил, амьдрал, бизнесийн хэвийн горимд оруулж, дархлаажуулалт эхэлсэн ч энэ нь цар тахлын аюул ард хоцорсон гэсэн үг биш. Иймээс хатуу хөл хорио тогтоосон 12 хоногт голомтыг хумьж, тархалтыг зогсоох чиглэлээр хийсэн ажил болон “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний үр дүнг бататгах, эрсдэлээс сэргийлэх, халдварын нөхцөл байдал зэргийг харгалзан тухай бүрт нь шийдвэрлэхээр болов.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрдэмтэний үг(192.82.77.20) 2021 оны 02 сарын 25

УБ ыг гүйцэд баталгаатай ногоон бүс болохыг хүлээх хэрэгтэй тэгэхгүй бол 23 ныг хүртэл Lock down хиййсэн , массаар коронагийн тест өгсөн , вакцин хийсний ашиг гарахгүй салхинд хийснэ гэсэн үг .

1  |  0
Hun(192.82.68.238) 2021 оны 02 сарын 25

Zuv shiidver bna. UB hot under ersdeltei. \nEtseg ehchuud huuhedteigee sain ajillaj bas biye daalgaj surah heregtei. Tsag uur bolson.\nUuniig bolomj gej harah heregtei.

2  |  0
Иргэн(66.181.176.240) 2021 оны 02 сарын 25

Энэ ханиад хэзээ ч алга болохгүй гээд бхд яахын ингээд хичээл сургуулиа эхлүүлэхгүй хэдэн жил хорих юм дэлхий нийтээр эвлэрээд зохицоод явж бга биз дээ айгаад бга хүмүүс нь тэгээд гэртээ хүүхдүүдээ теле хичээл үзүүлээд зун давтлагандаа яв л даа хүүхдүүдээ хичээл сургуульд нь явуулъя гэж бга нь явуулаг л дээ хэцүү юм бэ аанаагаар шоу хийж мөнгө зуслахаа болимоор юм

3  |  3
Эрдэнэ(64.119.25.20) 2021 оны 02 сарын 25

монголчууд тэнэг байх нь өөрсдөд нь ашигтай наадуул чинь бүгд гэрийн гадаад багштай хүүхдүүд нь бүгд барууны их дээд сургуульд өрсөлдөгчгүй орно

1  |  1
DR. PRADHAN(129.205.113.218) 2021 оны 02 сарын 24

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!\nБид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;\nТа бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг\nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?\nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nхаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл\nманай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.\nимэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
зочин(43.228.131.63) 2021 оны 02 сарын 25

хөлдүү толгойнууд хүүхдээ гадаад явуулаад сайн болгоно гэж бодож байгаа байх да ямар ч бодлого байхгүй

2  |  2
Top