С.Бямбацогт гишүүн сургалтын төлбөрийг хөнгөлөх асуудлаар БШУ-ны сайдад хандлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 25

2020-2021 оны хичээлийн жилд цар тахлын улмаас бүх шатны сургууль боловсролын байгууллага ихэнх хугацаанд цахимаар хичээллэсэн. Өрөөр хэлбэл арваннэгдүгээр сарын 11-нээс хоёрдугаар сарын 23 хүртэл хэсэгчилсэн хөл хориог шат дараатай тавьсан билээ. Үүнтэй холбоотойгоор их дээд болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулийн цахилгаан, дулаан, үйл ажиллагааны зардал хэмнэгдэж байгаа гэж УИХ-ын гишүүн С.Бямбацогт үзээд сургалтын төлбөрийг хөнгөлөх асуудлаар БШУ-ны сайдад ханджээ.

Тэрбээр "цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн агшилт, ажлын байрны хомсдол, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт иргэдийн амьдрал, өрхийн орлогод сөрөг нөлөөлөл учруулж байна. Иймд улсын болон хувийн их дээд сургуулийн оюутан, хувийн хэвшлийн өндөр төлбөртэй зарим ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сургалтын төлбөрийг тодорхой хувиар хөнгөлөх асуудлыг яаралтай судлан шийдвэрлэх шаардлагатай байна" гэж үзжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сурмаа(122.201.23.219) 2021 оны 02 сарын 25

Цахилгаан дулаан усны зардал нийт заодал бага хувь эзэлдэг. Эдгээр зардлыг хөнгөлсөн тул сургалтын төлбөрийг бууруулна гэвэл боломжгүй. Тэгээд ч хувийн хэвшлийн их дээд сургуулиуд бүх зардлаа өөрсдөө бүрэн хариуцдаг. Сургалтын төлбөрөөр нийт зардлыг бүрэн хаадаггүй тул аль болох хэмнэлтийн горимоор ажиллаж ирсэн. Харин Улсын сургуулиудын ашиглалтын зардлыг төр хариуцдаг байсан. Хэрэв тодорхой хэмжээний зардал хэмнэгдэх бол Хувийн их дээд сургуулиуд сургалтын баазаа бэхжүүлэх чиглэлээр хөрөнгө оруулалтын арга хэмжээнд зарцуулах байх. Гэхдээ тийм хэмжээний хөрөнгө хэмнэгдэхгүй боломжгүй ээ.

0  |  0
Зочин(103.10.23.173) 2021 оны 02 сарын 25

Энхамгалан сайд их сургуулиудаа анхаарах болсон оюутнуудаар бөмбөг шиг тоглож бна оюутны зээлээ нэг оруулаад буцааж татаад яг яах гээд бгаа нь мэдэгдэхгүй мэдээлэлч өгөхгүй утсаач тавихгүй

0  |  0
Top