Ерөнхий сайд бүгд найрамдах Казахстан улсын элчин сайдыг хүлээн авч уулзав

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 25

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жалгас Адылбаевыг хүлээн авч уулзав. Түүх, соёл иргэншил, үндэс угсаагаараа холбогдсон хоёр улс 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш харилцан итгэлцсэн, найрсаг харилцааг тууштай, тогтвортой хөгжүүлж ирснийг Ерөнхий сайд тэмдэглэв. Ерөнхий сайдаар томилогдсонд нь баяр хүргэн захидал ирүүлсэн Ерөнхий сайд А.У.Мамаевт талархал илэрхийлж, Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд Монгол Улсад айлчилна гэдэгт итгэж байгааг уламжлахыг хүсэв.

“Ковид-19” цар тахлын эсрэг Монгол Улсын Засгийн газрын хийж байгаа ажлыг өндрөөр үнэлдэгээ Элчин сайд Жалгас Адылбаев илэрхийлэв. Хоёр орны Засгийн газар харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв.

Талууд 19 сая гаруй ам.доллар байгаа худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, төмөр болон автозам, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, аялал жуулчлал, бусад салбарын хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Өнгөрсөн онд болсон Засгийн газар хоорондын комиссын VIII хуралдаанаар харилцан тохиролцсон зүйлсийг бодит ажил болгох нь зүйтэй гэдэгт санал нэгдэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.21.115.82) 2021 оны 02 сарын 26

ЧИНГИС ХААНЫ МААНЬ ТҮҮХИЙГ КАЗАКИЙН ТҮҮХ БОЛГОХ ГЭЖ МАШ ИХ ЗҮТГЭЖ БАЙГАА УЛС , ОДОО УЙГАРЖИН МОНГОЛ БИЧГИЙГ МААНЬ ШИНЖААНЫ УЙГАРУУДЫН БИЧИГ БОЛГОХ ГЭЖ БАС ТХ ХИЧЭЭЖ БАЙНА, УЙГАР КАЗАКУУД НЭГ ХЭЛТЭЙ

1  |  0
иргэн(124.158.88.13) 2021 оны 02 сарын 26

за энэ хасгуудтай нэг их сүжрээд байх юу байхав дээ, 1990 оноос хоыйш хөөрхөн тоглуулсныгаа мэдэж байгаа байлгүй, эднийг нэг их тоогоод байх хэрэггүй, Монголын талаар эд нар ямар бодлого баримталдаг, яау бичиж байгааг харах хэрэгтэй ш дээ, Путин казахстан гэж улс түүхэндээ байгаагүй гээд байхад манай мангарууд л айлчлал нтр хийгээд л өөр юу юу ч болов. ингэх хэрэг байхгүй ш дээ, зиндаагаа мэдэж байвал уг нь улс хоорондын харилцаанд ч зүгээр юм байгаам даа

1  |  0
Top