Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нарантуул” төвд худалдаа эрхэлдэг иргэдтэй уулзлаа

2021 оны 02 сарын 27

Цар тахлаас иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа идэвхжүүлэх үүднээс Засгийн газар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлыг цуцалж, аж ахуйн нэгжүүдийн 95 хувийг нээн ажиллуулж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нарантуул” олон улсын худалдааны төвд худалдаа эрхэлдэг иргэдтэй уулзлаа.

Хэд хэдэн удаагийн хөл хорионы улмаас нийтдээ хоёр сар орчим сул зогссон ч буцаж хэвийн ажиллаж эхэлсэнд худалдаа эрхлэгчид талархалтай байна. Одоогоор зах чиглэлд микроавтобус явуулаагүй, нийтийн тээврийн хэрэгслийн шугам цөөн учир үйлчлүүлэгч бага тухай ярилаа. Тэд хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээвэл борлуулалт нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна. Ам.доллар, юаны ханшийн өсөлтөд анхаарах, жижиг бизнес эрхлэгчдэд барьцаагүй зээл олгохыг бодлогоор дэмжих, ялангуяа Засгийн газрын “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд туссан, гурван жилийн хугацаатай, жилийн гурван хувийн хүүтэй зээлд хамрагдах хүсэлтээ илэрхийлж байв.

Худалдаа эрхлэгчдийн тавьсан санал, хүсэлтийг үе шаттай шийдвэрлэхийн төлөө ажиллана гэдгээ Ерөнхий сайд хэлж, халдвар хамгааллын дэглэмээ баримталж ажиллаж байхыг хүслээ.

“Нарантуул” олон улсын худалдааны төвд 8,000 орчим иргэн худалдаа эрхэлдэг бөгөөд өдөрт 100-150 мянган хүн үйлчлүүлдэг юм байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Kenchbish(203.91.115.51) 2021 оны 02 сарын 28

Үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүүний үнийг унагаж илүүдэлтэй бараа зөөж ашиг хөөдөг ”худалдаа эрхлэгч”-дэд 3%-ийнн зээл олговол хөлжих үү? хөгжих үү?

0  |  0
Зочин(202.126.89.157) 2021 оны 02 сарын 27

Гадуур халдвар нилээд тархаж эхэлсэн болтой.Нэмж олон байруудад хөлхорио хамгаалалт гарсан.Золголт ч явагдсан ажилдаач очсон.Аав ээж ахдүүстэйгээ золголоо Бас хадмын талд очино Эхнэр нөхөр тустусын ажилд очиж хамт олонтойгоо уулзана бас дэлгүүр хоршоо кино хоолны газар гээд явж өгсөн учраас хавьтал тоогоо алдаж барьж шинжлэх ажил зах замбараагүй болох нөхцөл үүсэхвий гэсэн болгоомжлол бна Уг нь үхрийн сүүлэндээр хутга болсноос айл өрхбүрд сая төг өгөөд дахин 1сар тэсээд гэртээ байя вакцинаа ч хийe гэсэн нь л зөв байждээ Ингээд зардал урсаж байснаас

0  |  0
Top