Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өнгөрсөн хоёрдугаар сарын 17-ний өдөр хуралдаж "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө"-г баталж гаргасан билээ.
Харин олон нийтийн сүлжээнд Засгийн газраас баталсан "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө"-нд залуусыг фитнесст явуулахад 500 тэрбум төгрөг төсөвлөсөн гэх мэдээлэл түгээд байгаа юм.
Тэгвэл эл асуудалд Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс "Эдийн засгийг дэмжих 10 их наядын хөтөлбөрт залуусыг фитнесст явуулахад 500 тэрбум төгрөг төсвөөс зарцуулна гэж худлаа. Энэ мөнгийг залуусыг ажлын байранд бэлтгэхэд зарцуулах бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бэлтгэл ажлыг хангаж байгаа болно. Богино хугацааны мэргэшил олгоод цалин өгөх бодлого юм. Зарим хүмүүс фитнесст төлбөр хоёр сараар төр даана гэж зөрүүд мушгиж ойлгосон бололтой" гэх тайлбарыг өгчээ.
Сэтгэгдэл ( 2 )
Монгол Улсын Засгийн Газар ”Дубайн гэрээ”-г Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиас өмнө цуцалж, өөрчлөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бол гэрээг зөв өөрчилж,Монгол усад ашигтай болгож Монголын Ард Түмэн эх хувиар нь танилцуулах хэрэгтэй шүү
Заавал буруу ойлгохоор мэдээллийг эхнээсээ бимгий тараагаач.\n