Долоо хоног бүрийн лхагва гараг бүр Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Өнөөдрийн /2021.03.03/ Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэлсэн бөгөөд Төрийн ордонд үргэлжилж байна.
Хуралдаанаар 27 асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, Коронавирусийн цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ (Вакцины татан авалт, вакцинд хамрагдалтын явц болон бусад асуудал), Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
Түүнчлэн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийн хэрэгжилтийн явцын талаар болон шатахууны хангамж, үнэ, Агаарын тээврийг либералчлах асуудлаар, Улаанбаатар хотын цахилгаан дулааны 5 дахь эх үүсвэр, Шинжлэх ухаан, технологи, инновацийн төвийн кластерын тухай зэрэг асуудалтай танилцахаар төлөвлөөд байна.
Сэтгэгдэл ( 1 )
5-р цахилгаан станц л гэхийн ТАВАНТОЛГОЙН ЦС дээрээ хөрөнгө оруултан дээр баталгаа гаргаж чадахгүй байж ард түмнийг тмйм ийм ажил хийнэ гэж шүгэлдэхээ Хүрэлсүх та 2 одоо өольж үз