Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.03.03/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцуулж байна.
Тэрбээр "Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт бизнесийн салбаруудтай уулзах ажлын хүрээнд аялал жуулчлалын салбарын төлөөлөлтэй уулзалт хийж, Монгол Улсын дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, тус салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээ, төрөөс дэмжих бодлого шийдвэр, ялангуяа цар тахлын үед аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг хэвийн явуулахтай холбоотой бүх л боломжит арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэдэг байр суурьтай уулзсан.
Энэ хүрээнд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд, ойрын хугацаанд бэлтгэл ажлуудаа хангаж, хэрвээ дотоодын халдварын нөхцөл байдал хүндрэхгүй, вакцинжуулалтыг эрчимтэй явуулж, дотоод орчин нөхцөлөө сайжруулахтай холбоотой иргэн, аж ахуйн нэгжүүд, төрийн байгууллагууд цар тахлын үеийн шинэ дүрэм журам, халдваргүйтгэл, ариутгалын ажлуудаа сахиж, орчин нөхцөлөө бүрдүүлж чадвал тавдугаар сарын 01 гэхэд хил нээхтэй холбоотой асуудлыг ярилцаж, Засгийн газар шийдвэр гаргалаа.
УОК-оос холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллана. Хилийн боомтуудын үйл ажиллагаатай холбоотой бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг саяхан Алтанбулаг, Замын-Үүд, баруун, зүүн бүсийн хилийн цэгүүд дээр очиж ажилласан.
Хил нээнэ гэдэг нь зөвхөн зорчигч тээврийн асуудал биш. Зөвхөн манай улсаас хамаарах асуудал бас биш. Хаана хаанаа анхаарч ажиллах ёстой олон ажлууд, тооцоо судалгаануудыг хийж ажиллаж байна.
Цаашдаа бид ачаа бараа тээвэр, бусад чиглэлийн бүх л хил боомтын нэвтрэлтийг сайжруулах, хилийн орчимд халдваргүйтгэл, ариутгалын нөхцөлөө сайжруулахтай холбоотой ажлууд хийгдэж эхэлсэн. Энэ хүрээнд албан ёсоор Засгийн газраас өнөөдөр шийдвэр гаргасан учраас УОК, холбогдох яам, тамгын газрууд, хариуцсан байгууллагууд бүх шатандаа бэлтгэлээ хангаж ажиллана" гэв.
ШУУД ДАМЖУУЛАЛТ
Сэтгэгдэл ( 2 )
Hudlaa pop
amarsaihan chi boli curjignelee zogsoo