Улсын Онцгой комиссоос өнөөдөр /2021.03.03/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан ирэх тавдугаар сарын 01-нээс хилээ нээх шийдвэрийг Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан талаар мэдээллээ.
Тэрбээр "Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар ойрын хугацаанд бэлтгэл байдлаа хангаж, дотооддоо халдварын нөхцөл байдал хүндрэхгүй байх аваас тавдугаар сарын 01-нээс хил нээх шийдвэрийг гаргалаа. Гэхдээ энэ бол эцсийн шийд биш. Энэ талаар багагүй ажил хийгдэж байна. Хилийн боомтын үйл ажиллагаатай холбоотой бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Хил нээх нь зөвхөн манай улсаас анхаарах зүйл биш. Хаана, хаанаа анхаарах ёстой бэлтгэл ажлыг хангаж байна. Хилийн орчимд халдваргүйтэл, ариутгалын нөхцөлөө сайжруулахтай холбоотой ажлыг хийж эхэлсэн" гэж ярилаа.
Сэтгэгдэл ( 2 )
Hujaa ah naraa tatah geel yaraad baina uu, tsaana chin shine turliin virus garsan baina
Хятад явмаар байнаа