Хаврын чуулган энэ сарын 15-нд нээлтээ хийнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 04

УИХ-ын хаврын чуулган гуравдугаар сарын 15-нд нээлтээ хийх аж. 

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т "Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган аравдугаар сарын 01-ний өдрөөс, хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 15-ны өдрөөс тус тус эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна" гэж заасан байдаг.

Өмнө нь хаврын чуулган дөрөвдүгээр сарын 5-нд нээлтээ хийдэг байсныг ийн 20 орчим хоногоор наашлуулжээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top