Өмнөд Солонгосын хит драм “Пентхаус” киноны жүжигчид YouTube сувгийн MMTG шоунд оролцож, нэгдүгээр бүлгийн сүүлийн ангийн талаар хөөрөлдлөө.
Ким Со Ён, Ю Жин, Ум Ки Жун, Юн Жон Хун нар хөшигний арын нууцаа ч дэлгэсэн юм.
Жүжигчин Ю Жин “Би сүүлийн анги хүртэл миний баатар О Ён Хи Мин Соль А-г алсан гэдгийг мэдээгүй. Сүүлийн ангийн зохиолыг уншаад л мэдсэн. Киноны зураг авалтын дундуур Юн Жон Хун “Ён Хи л алуурчин байх гэж хэлэхэд би “Юу гэж дээ” гэж хариулж байсан юм. Бусад маань ч гэсэн Ён Хи-г алуурчин гээд байхаар их гайхдаг байсан” гэх зэргээр ярьсан байна.
Сэтгэгдэл ( 3 )
Үзмээр байна гаргаж болох уу \n
Гоё
Жүжигчин Дөлгөөнтэй андуураад унших гээд ороод ирсэн чинь