С.Эрдэнэ, Ц.Туваан нар хамтран ҮБХ-г хуралдууллаа

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 04

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус цахим хурал өнөөдөр (2021.03.04) гишүүдийн 65 хувийн ирцтэйгээр хуралдлаа. 

Хурлаар Ардчилсан намын үндсэн дүрэмд оруулж буй нэмэлт өөрчлөлтийн талаар хэлэлцэж, санал хураажээ. Өнөөдрийн хуралд УИХ-ын гишүүн Ц.Туваан, Ардчилсан дарга С.Эрдэнэ нар оролцсон байна.   

Мөн энэ хурлаар Ардчилсан намын Хэвлэл мэдээлэл, Пи Ар хариуцсан дэд даргад Цагааны Оюундарь, Улс төрийн асуудал хариуцсан дэд даргад О.Чулуунбилэг нарыг нэр дэвшүүлж, Үндэсний бодлогын хорооны гишүүдийн олонхийн саналаар дэмжсэн байна.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(202.9.46.116) 2021 оны 03 сарын 04

АН СӨНӨЖЭЭ

1  |  0
ард(202.179.21.219) 2021 оны 03 сарын 04

цахим энэ тэр илүү яридагаа больцгоо.амьд харьцаа энэ нийгэмд хэрэгтэй.энэ намд түр зуурын үзэгдлүүд хэрэггүй. 3 үеийн холбоосыг үл тоовол ямар болохыг Хятадууд мэднэ.

1  |  0
KKK(203.23.199.222) 2021 оны 03 сарын 04

Jenko buuj ugchee\n

0  |  1
Top