Засгийн газрын ээлжит бус хуралдааныг 15:00 цагаас товложээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 03 сарын 05

Засгийн газар өнөөдөр /2021.03.05/ ээлжит бусаар хуралдана. Хуралдааныг 15:00 цагаас товлоод байгаа бөгөөд цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ. 

Өнгөрсөн лхагва /2021.03.03/ гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болсон.

Хуралдаанаар ирэх тавдугаар сарын 01-ний өдрөөс хилээ нээх эсэх асуудлыг хэлэлцсэн. Өөрөөр хэлбэл, ойрын хугацаанд бэлтгэл байдлаа хангаж, дотооддоо халдварын нөхцөл байдал хүндрэхгүй байх аваас тавдугаар сарын 01-нээс хил нээх шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбогдуулан хилийн боомтын үйл ажиллагаатай холбоотой бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлсэн билээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top