Вакцинжуулалт хэт удаан байна гэлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 05

Өчигдөр /2021.03.05/  УИХ дахь түр хорооны хурлаар коронавирусийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл сонссон байна. Вакцинжуулалт эхлээд 10 хонож байгаа ч нийт 13.000 хүн вакцинжуулсан нь хангалтгүй байгааг түр хорооны гишүүд шүүмжилжээ. Ийм хурдаар явбал вакцинжуулалт бараг 4 жил үргэлжлэхээр байгааг сануулж, ажлаа эрчимжүүлэхийг албаныханд сануулсан байна.

Төр вакциныг зөвхөн өөрөө оруулж ирж, өөрөө хийх гэж муйхарлах биш хувийн хэвшлийн эм, эмнэлгийн байгууллагад ДЭМБ-аар зөвшөөрөгдсөн вакцин оруулж ирж иргэдэд үйлчлэх боломж олгох ёстой гэж санал нэгджээ. 

Ингээд Дархлаажуулалтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, хамтран ажиллах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн уг ажлын хэсгийн ахлагчаар, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Б.Баттөмөр, М.Оюунчимэг,  Ж.Сүхбаатар, Б.Жаргалмаа нар ажиллаж байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн (202.179.26.86) 2021 оны 03 сарын 05

МАН ЗГ Цар тахалтай тэмцэх ямарч Сонирхол алга, Цөар тахалын тархалт одоо бүүр утгаа алдаж эхэллээ МАН ЗГ ЭЗ-аа Сэргээсэн ч юм байхгүй Цар тахалтай тэмцсэн ч юм байхгүй Хөгийн юм болж байна дөө,

0  |  0
Top