С.Амарсайхан: Долдугаар сар гэхэд насанд хүрсэн ХОЁР САЯ иргэнийг вакцинжуулж дуусна

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 03 сарын 05

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос энэ оны долдугаар сар гэхэд насанд хүрсэн хоёр сар иргэнээ вакцинжуулахаар төлөвлөөд байгаа талаар Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /2021.03.05/ мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Дархлаажуулалт эхэлсэн. Засгийн газар, Улсын Онцгой комиссоос хоёр үе шаттай вакцинжуулахаар ажиллаж байна. Эхний ээлжид Улаанбаатар хотод байгаа насанд хүрсэн нэг сая иргэнээ вакцинд хамруулна. Энэ долдугаар сар гэхэд бүх иргэнээ вакцинжуулж дуусна. Өнөөдрийн байдлаар нийт вакцинжуулалтад хамрагдсан иргэдийн 40 орчим хувьд нь халуурах шинж тэмдэг илэрч байна. Улсын Онцгой комисс ирэх долоо хоногт худалдаа үйлчилгээний байгууллагын 40 гаруй мянган иргэнийг вакцинд хамруулна. Томоохон зах, худалдааны төвд ажиллаж байгаа иргэд хамарна" гэлээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эмч(64.119.18.98) 2021 оны 03 сарын 06

ЦӨГ, Ажиглаж байна, таривал 10 хоногт сая хүнд хийсэн чадна

0  |  0
Ард түмэн(64.119.18.98) 2021 оны 03 сарын 06

Эхлээд монгол хүнд яахнав гэдгийг харзнадаг юм байна, түүнээс биш 10 хоногт саяыг хийсэн ч чадна

0  |  0
Uba(103.212.119.14) 2021 оны 03 сарын 05

Hudlaa shaatsgaagaal baihiin hurdan naadhaa tariach!!! 11 honogt 15k hyn tarisan baij ??? 15 honogt bagsh ba ulsuudiig tarij amijihuu

0  |  0
Top