Хотод амьдардаг НЭГ САЯ ИРГЭНД вакцин хийхээр төлөвлөжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 03 сарын 05

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос энэ оны долдугаар сар гэхэд насанд хүрсэн хоёр сар иргэнээ вакцинжуулахаар төлөвлөөд байгаа талаар Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /2021.03.05/ мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Дархлаажуулалт эхэлсэн. Засгийн газар, Улсын Онцгой комиссоос хоёр үе шаттай вакцинжуулахаар ажиллаж байна. Эхний ээлжид Улаанбаатар хотод байгаа насанд хүрсэн нэг сая иргэнээ вакцинд хамруулна. Энэ долдугаар сар гэхэд бүх иргэнээ вакцинжуулж дуусна. Өнөөдрийн байдлаар нийт вакцинжуулалтад хамрагдсан иргэдийн 40 орчим хувьд нь халуурах шинж тэмдэг илэрч байна. Улсын Онцгой комисс ирэх долоо хоногт худалдаа үйлчилгээний байгууллагын 40 гаруй мянган иргэнийг вакцинд хамруулна. Томоохон зах, худалдааны төвд ажиллаж байгаа иргэд хамарна. Дөрөвдүгээр сарын 01-нээс сургууль, цэцэрлэгийг нээхэд бэлтгэж боловсролын салбарын ажилтныг вакцинжуулж эхэлнэ. Тиймээс гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхэлж худалдааны салбар, нийтийн тээвэр, багш нарт халдваргүйжүүлэлт хийнэ гэж ойлгох хэрэгтэй" гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top