АН-ын даргад НЭР ДЭВШИХ эрхийг 16 хүнд олголоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 03 сарын 07

Ардчилсан намын даргын сунгаанд оролцох бүртгэл өнгөрсөн баасан гаригт буюу 2021.03.05-нд болсон билээ. 

АН-ын Дотоод сонгуулийн хороо өнөөдөр (2021.03.07) хуралдаж, Намын даргын сунгаанд нэр дэвшүүлсэн 19 гишүүний материалын бүрдлийг авч хэлэлцжээ. АН-ын даргад өрсөлдөхөөр материалаа ирүүлсэн 19 гишүүнээс 16 хүний бичиг баримтыг  шаардлага хангасан гэж үзсэн ба хоёр гишүүний материал шаардлага хангаагүй гэж үзсэн байна. Мөн нэг гишүүн нэрээ татжээ. 

Ардчилсан намын даргын сонгууль гуравдугаар сарын 28-нд болно. Тус намд харьяалагддаг саналын эрхтэй 200 гаруй мянган гишүүн байдаг бөгөөд санал хураалтыг орон даяар явуулж, саналын хуудсаар санал авахаар төлөвлөж байгаа аж.


АН-ЫН ДАРГАД НЭР ДЭВШИХ БОЛЗОЛ ХАНГАСАН ГИШҮҮД
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top