Засгийн газар ээлжит бусаар хуралдана

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 03 сарын 08

Улсын драмын эрдмийн театрын 54 уран бүтээлч, ажилтан халдвар авсан болох нь тогтоогдсон билээ. Энэ мэт коронавирусний тархалтын нөхцөл байдлыг хэлэлцэхээр өнөөдөр /2021.03.08/ Засгийн газар ээлжит бусаар хуралдана. Хуралдааныг Төрийн ордонд 09:00 цагт товлосон байна. 

Улсын Онцгой комиссоос мөн өчигдөр мэдээлэл хийж, "Халдварын цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг та бүхэнд шуурхай хүргэх шаардлага гарлаа. Учир нь өнөөдөр үдээс хойш Улсын драмын эрдмийн теартын үзвэр үйлчилгээтэй холбоотойгоор коронавирусний 54 тохиолдол бүртгэгдлээ. Тиймээс гуравдугаар сарын 4, 5, 6-нд "Анна Каренина" жүжиг үзсэн хүмүүсийг гуравдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд УДЭТ-т ирж, PCR шинжилгээ өгөхийг сануулж байна. Энэ гурван өдөрт жүжгийг 900 гаруй хүн үзсэн байна. Одоогийн байдлаар тус театрын ажилчид болон үзэгчид гэсэн 54 хүнээс халдвар илрээд байна" гэх мэдээллийг өгсөн билээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hol horio togtoo(202.55.188.42) 2021 оны 03 сарын 08

Ovchingui baihad mongoor yugaa hiine.hol horiogoo changal

0  |  0
zochin(122.201.24.169) 2021 оны 03 сарын 08

barij chadahgui yum bj hol horio tawihaa boli uheh ni uheed amidrah amidrana biz

0  |  0
Top