Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх үндэслэлээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээг оноосон билээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.03.08/ ШШГЕГ-ын харьяа хорих 401 дүгээр ангид очиж, ялтан Т.Чимгээтэй уулзлаа.
Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яг одоо олон нийтэд хандаж, мэдээлэл хийж байна. Ерөнхий сайдын ярьж байгаагаар ялтан Т.Чимгээтэй холбоотой зарим хэргийг нууцын зэрэглэлээс гаргахаар болжээ. Түүнчлэн түүнийн уух зүйлд нь хар тамхи хольж, улмаар биеэ авч явах чадваргүй байхад нь нүцгэн зургийг нь дарж, нөхөр руу нь явуулсантай холбоотой бичлэгийг олон нийтэд ил болгохыг ялтан Т.Чимгээ зөвшөөрчээ.
Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Зарим нэг нууцтай холбоотой мэдээллийг нууцаас гаргахаар боллоо. Гэхдээ Т.Чимгээгийн өөрийнх нь зөвшөөрөлтэйгээр нууцаас гаргахаар боллоо. Т.Чимгээ өнөөдрийн байдлаар 5 жил зургаан сар долоо хоног хоригдож байна. Шүүх таслах үйл явц дунд Т.Чимгээтэй холбоотой маш олон зүйл болсон талаар ярилцлаа. Хорих ангид ял эдэлж байгаа хүн шууд Т.Чимгээ рүү мессеж бичиж, дарамталсан зүйл байсан. Хүний цогцос гэрт нь аваачиж, ээжийг нь айлгаж сүрдүүлсэн явдал ч байсан. Мөн хууль хяналтын байгууллагын нэр бүхий хүмүүс хувийн харилцаа тогтоож, мансууруулах зүйл уух зүйлд нь хийж нүцгэн зургийг нь авч гэр бүлийнх нь хүн рүү явуулсан. Энэ бичлэг нийтэд ил болгож чадаагүй, гэхдээ Т.Чимгээ ил болгох нь зүйтэй гэж үзэж байна. Засгийн газрын хуралдаанаар ярилцана. Биеэ хянах боломжгүй байхад нь гарын хээг нь авч ашигласан явдал хүртэл гарсан байна" гэж ярилаа.
Сэтгэгдэл ( 7 )
Үүл булган хоёр алсан ээбээ хайыцаалсан. Шүүхээр өөрийгөө хамгаалсан
Shouchin.gaviyatt jujugchinguudee bolij uz.Hajyudaa bga hulgaich SU.Batboldoo zahirch chadahgui.SO huuhnii bugs temterdeg Odbayŕaa buulgaj chadahgui baij.ydarsam humuuseer bitgii togloid setgel sanaagii n uimuuleed bai.Odoo serevuu.Elbegdorjiin neriig ch helj zurhlehgui tuulai zurhten boli.
Женкогийн зөвлөх Гансүх зохион байгуулсан гэж Ерөнхий сайд хэлсэн биз дээ. Баивчилж шалгаач ээ
ЗАХИАЛАГЧИЙГ ЗАМХРУУЛСААР Л БАЙХ ЮМ БАЙНА ЭНЭ ТОЛГОЙ ДЭЭР ГАРЦАН НАМ ДАМНАСАН МАФИ .
Энэ хэргийг Элбэгдорж зохион байгуулсан нь ард түмний мэлмийд ил тод болсон байхад энэ харь элгийн тарвагыг яагаад барьж хорихгүй, элэг нэгтэй энэ хоёр хүүхдийг цагаатгаж, хохиролыг тарвагаас гаргуулахгүй байгааг нэг л ойлгохгүй ард түмн_ий тэвчээр барагдаж дэлбэрлэхэд бэлжээн болоод байна шүү
Энэ хэргийг Монголын улс төрчид үйлдсэн. Монголын улс төрчид бие биендээ барьцаалагдсан учир жинхэнэ захиалагч болон гүйцэтгэгчийн нэрийг нь нийтэд зарлахгүй, зөвхөн энэ хэргээр сонгууль бүрийн өмнө улс төрийн тоглолт хийдэг. Улс төрч бүхэн энэ хэрэг дээр тоглолт хийсээр ирсэн. Өнөөдөр Л. Оюун-Эрдэнэ ч мөн л улс төрийн тоглолт хийж байна. Чимгээ, Сондномдорж нар бол Монголын ард түмнийг төөрөгдүүлэх улстөрчдийн нэгэн төрлийн зэвсэг төдий юм. Чухам ийм заваан юм хийдэг хүмүүсийг л улс төрчид гэдэг юм.
Сахил хүртээд шал дордов гэдэг шиг мэргэжлиин ур чадвартай Нямхүү даргаа энэ хэцүү цагт эмнэлэг нүүлгэхгүй гэж зөв юм хэлснийхээ төлөө сандлаасаа зуурсан шартай сайдын арааны зуултаар ажилгүй болгосон ч ажлыг нь авсан амьд хүн байна уу. Байж байгаа царайг нь хардаа. Хөдөө хээрээр яваа тэр хүнийг авчирч наад ХӨСҮТ эмнэлэгээ дэгэнд нь оруул даа Ерөнхий Сайдаа! Юун шорон оронгоор тэнүүчлэх вэ. Хэрэг хийгээгүй юм бол суллаладаг байгууллага нь суллах л биз, Та өөрийнхөө, Улс оронд тулгамдсан ажлаа хийвэл яадгийн ... \n