ЗАСГИЙН ГАЗАР: Хөл хориог чангатгах ЭМЯ-ны саналыг хэлэлцэнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 03 сарын 08

Засгийн газар өнөөдөр /2021.03.08/ 09:00 цагт ээлжит бусаар хуралдсан. Хуралдаанаар төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээг сонссон Т.Чимгээтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн. Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар ШШГЕГ-ын харьяа хорих 401 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, ялаа эдэлж байгаа Т.Чимгээтэй уулзсан байдаг.

Тэгвэл Засгийн газрын ээлжит бус хуралдааныг 15:00 цагаас дахин товлоод байна. Учир нь, сүүлийн хэд хоног халдварын тохиолдол ихээр бүртгэгдэж байгаа тул цар тахлын нөхцөл байдалтай холбоотой асуудлыг хэлэлцэхээр болжээ.

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн /2021.03.08/ мэдээллээр өнгөрсөн хоногт халдварын 108 тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь өмнө бүртгэгдэж байсан тохиолдлуудаас хамгийн өндөр тоо гэдгийг тодотгосон байдаг. 

Иймд Эрүүл мэндийн яамнаас Улсын Онцгой комисс болон Засгийн газарт Улаанбаатар хотын хөл хориог чангаруулах шаардлагатай гэдгийг дайжээ. Өөрөөр хэлбэл, хатуу хөл хорио тогтоох санал хүргүүлсэн талаар эх сурвалж мэдээлэв. Харин Шадар сайдын зүгээс дахин хатуу хөл хорио тогтоохгүй гэх байр суурьтай байгаагаа өчигдөр илэрхийлсэн байдаг. Ямартай ч Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар цар тахлын нөхцөл байдалтай холбоотой хэд, хэдэн асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргахаар төлөвлөөд байна. Энэ талаар эргэн мэдээлэх болно. 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(202.179.27.171) 2021 оны 03 сарын 09

Хатуу хөл хорио хэрэггүй гэж байгаа хүмүүс үхлийг сонгож байгаа юм байна. Монголчуудын амь нас, эрүүл мэнд бүхнээс чухал шүү. Вакцинжуулалт хийж дуустал хатуу хөл хорио тогтоох нь чухал.

0  |  0
Зочин (202.9.40.111) 2021 оны 03 сарын 09

Хатуу хөл хорио хэрэггүй ээ.Төсөвт ажилладаг хүмүүст бол хөл хорио хэрэгтэй байгаа. Хувиараа бизнес хийдэг хүмүүс яах юм бэ? Өрөнд баригдаж өтөнд идэгдэнэ гэдэг болоод байна шдээ. Тэгээд манай улс коронаг эмнэлэг дамжуулан хэтэрхий удаан эмчилж байнаа. Энийгээ болиоч ээ

0  |  0
Dang(202.9.47.7) 2021 оны 03 сарын 08

Udur byr 50r nemegdeed bauval 10,20honohod yu boloh veee??,

0  |  0
шударга иргэн(192.82.73.235) 2021 оны 03 сарын 08

Зүгээр нэг муу ханиадан дээр худлаа сүржигнэж хүмүүсийн амьдралыг сүйтгэж байна. Одоо болио. Вакцинаа л хурдхан хий л дээ.

1  |  0
Зочиэ(103.212.119.39) 2021 оны 03 сарын 08

Өөрсдөө зохион байгуулчаад байнга л энэ хүүхнээр тоглох юмаа. Сулласан ч юм алга. Луйварчин Төр

0  |  1
eserguutsej baina(64.119.24.122) 2021 оны 03 сарын 08

odo boli olon udaa hol horiloo dardag bol darahaar bolson amidral ahui hetsuudlee vaktsiinaa hurdan hii

2  |  1
j(64.119.24.90) 2021 оны 03 сарын 08

сул цалин аваад гэртээ хэвтэж байх сонирхолтой адгийн юмнууд хөл хориог дэмжээд байх юм. Та нарт хүмүүсийн амьдрал хамаагүй юү? орлогогүй хүмүүс яаж өлсгөлөн хүүхдүүдээ тэжээх юм бэ? Бусдыг гэсэн сэтгэлтэй, жаахан ч гэсэн хүнлэг байгаач оркуудаа! амиа бодоод хол явдаггүй юм шүү!!!

2  |  0
Эсэргүүцэж байна (64.119.17.184) 2021 оны 03 сарын 08

Зайлаа хөл хориог олон дахин чанаргүй зохиохгүй гээд байсан биздээ! Одоо дахиж хөл хорьвол утгаараа ажилгүйдэл ядуурал нүүрлэнэ шүү! Одоо цаашдаа энэ вирустэй хамт амьдрахаас хойш сүржигнэхээ больчихвол яасын?!

2  |  0
zochin(66.181.185.148) 2021 оны 03 сарын 08

Facebook-d bichsen setgegdliig harj ajlaa yavuuldag yavdlaa zogsoo. Humuust taalagdah gej nyaluurch baidgaa zogsoo Ajlaa sain hii.Chadal chansaagaa haruul .dargha nar aa! Yamar ch haldvargui b aihad horij baisnaa haldvar tarhaad ehelmegts horiogoo tsutsalj baidag ni yamar uhaan be?

1  |  1
shuumjlegch(202.131.227.154) 2021 оны 03 сарын 08

setguulchiin bichij baigaag ingesen baidag,tegsen baidag hulduu tums chin

0  |  0
Hol horiog dwmjij bn(202.21.109.38) 2021 оны 03 сарын 08

Zorigtoi shiidver gargaj ovchiniog barij av

0  |  0
ard tumen(202.21.109.38) 2021 оны 03 сарын 08

Hol horiogoo changal.yun bizbes ve ovchin tusaj uheh gej bain.bitgii huviin ashig sonirholtoi humuisiin ugend avt darga naraa

1  |  2
Top