"Нэг хаалга, нэг шинжилгээ"-г зохион байгуулаагүй бол 6000 ИРГЭН ХАЛДВАР авах байжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 03 сарын 08

Улсын Онцгой комисс өнөөдөр /2021.03.08/ хуралдлаа. Хуралдаанаар ямар асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар Шадар сайд С.Амарсайхан Төрийн ордонд мэдээлэл хийж байна. 

Энэ үеэр Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан "Нэгдүгээрт, бүх нийтийн хөл хорио тогтоохгүй байхаар шийдвэрлэлээ. Шаардлагатай газарт хэсэгчилж хязгаарлах хэлбэрээр ажиллана. Хоёрдугаарт, маргаашнаас вакцинжуулах ажлыг эхлүүлнэ. Ирэх дөрөвдүгээр сар гэхэд насанд хүрсэн иргэдээ бүрэн дархлаажуулж дуусна. Аюулгүй, өндөр зохион байгуулалттай хийж гүйцэтгэхийг үүрэг болголоо. Гуравдугаарт, халдвар хамгаалалтыг сайжруулах, зохион байгуулалт дээрээ анхаарч ажиллах чиглэл өглөө" хэмээн онцоллоо. 

Түүнчлэн "Үзвэр үйлчилгээний газрууд хамгаалалтаа сахин ажиллаж байна. Халдвар хамгаалалтаа сахихгүй үзвэр, үйлчилгээний газрууд бий. Тэдэнд шаардлагатай хариуцлагыг тооцох болно. "Нэг хаалга, нэг шинжилгээ" үр дүнтэй болсон. Үр дүн нь тодорхой гарсан. Өмнө нь хөл хорио тогтоож арга хэмжээг зохион байгуулаагүй бол өнөөдөр халдвар 6000 болох байсан. Нуугдмал байсан 37 голомтыг илрүүлсэн байна" гэж ярилаа. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
MGL(174.225.2.193) 2021 оны 03 сарын 09

Дотор хүнийг иргэн хүн гэдэг юм даа

0  |  0
Irgen(202.9.46.11) 2021 оны 03 сарын 09

Үхэр монголчууд вирусээ хумиж чадах Ч үгүй юм бна, мэдэх Ч үгүй юм бна

1  |  1
Top