С.Амарсайхан: Цаашид 4.5 сая тун вакцин татан авах шаардлагатай

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 03 сарын 08

Улсын Онцгой комисс өнөөдөр /2021.03.08/ хуралдлаа. Хуралдаанаар ямар асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар Шадар сайд С.Амарсайхан Төрийн ордонд мэдээлэл хийж байна. 

Энэ үеэр Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан "Нэгдүгээрт, бүх нийтийн хөл хорио тогтоохгүй байхаар шийдвэрлэлээ. Шаардлагатай газарт хэсэгчилж хязгаарлах хэлбэрээр ажиллана. Хоёрдугаарт, маргаашнаас вакцинжуулах ажлыг эхлүүлнэ. Ирэх дөрөвдүгээр сар гэхэд насанд хүрсэн иргэдээ бүрэн дархлаажуулж дуусна. Аюулгүй, өндөр зохион байгуулалттай хийж гүйцэтгэхийг үүрэг болголоо. Гуравдугаарт, халдвар хамгаалалтыг сайжруулах, зохион байгуулалт дээрээ анхаарч ажиллах чиглэл өглөө" хэмээн онцоллоо. 

Харин Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Маргаашнаас вакцинжуулалт идэвхтэй явагдана. Эхний ээлжид буюу маргааш 15800 хүн вакцинд хамрагдана. Гуравдугаар сарын 10-наас худалдааны салбар, 11-нээс багш нарт вакцин хийнэ. Нийт 85 цэгт вакцин хийж эхэлнэ" гэсэн бол Шадар сайд С.Амарсайхан "Цаашид 4.5 сая вакцин хэрэгтэй. Вакцин татан авалт төлөвлөгөөний дагуу явна. Төлөвлөгөөгөөр долдугаар сарын 01 гэхэд бүрэн вакцинжуулж дуусна" гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(202.179.27.171) 2021 оны 03 сарын 09

Хүн амаа бүрэн вакцинжуулж дуустал хатуу хөл хорио тогтоох шаардлагатай. Монголчуудын амь нас, эрүүл мэндийн асуудал хамгаас чухал шүү.

0  |  0
Зочин(103.10.23.129) 2021 оны 03 сарын 09

Сумъяа та 2 үзвэр үйлчилгээг нээж иргэдийг эрсдэлд оруулсан шүү буруугаа хүлээн зөвшөөрч сур цаашид олон удаа алдаа гаргахаа зогсоо

1  |  0
Нараа(202.21.104.46) 2021 оны 03 сарын 09

тариулахгүй шүү

0  |  1
ard tumen(202.21.109.33) 2021 оны 03 сарын 08

Hol horio togroogoojee haldvar taraad bolohoo bailaashd

0  |  0
Жонхуун сэтгэлгээ(192.82.77.180) 2021 оны 03 сарын 08

Мэдээж вакцин татан авах шаардлаг хоолой дээр тулсан № 1 асуудал ч авах мөнгөө ЭМЯ сонгуулийр МАН -даа өгчихсөөн.

0  |  0
Top