А.Гансүх: ҮАБЗ-ийн үйл ажиллагааг улстөрийн зорилгоор битгий ашигла

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 09

Монгол Уулсын Ерөнхийлөгч Х.Баттулга ҮАБЗ-ийн тэргүүний хувьд тайлбар хийх үүрэг даалгаврыг ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхэд даалгасан байна. Ингээд тэрбээр өнөөдөр /2021.03.09/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Өнөөдрийн зарим хэвлэл, сошиал оршинд ҮАБЗ-ийн албан хаагчид 20 сая ам.доллар оруулж ирсэн мэтээр гүтгэлэг тараалаа. Хариуцлагатай хэлэхэд энэ бол хуурамч мэдээлэл. Улстөрийн зорилготой байх гэж таамаглаж байна. ҮАБЗ-ийн албан хаагчид бол төрийн тусгай чиг үүргийн байгууллага. Манай албан хаагчид төрийн албан хаагчийн тангараг өргөхөөс гадна, цэргийн тангараг өргөдөг. Тангараг өргөсөн албан хаагчид үндэсний аюулгүй байдлын төлөө ажиллах үүргээ чин сэтгэлээсээ биелүүлж байгаа гэдгийг хэлмээр байна. Манай албан хаагч томилолтоор ажилласан. Онгоц нисэхгүй байгаа учир машинаар явсан. ҮАБЗ-ийн ажил бол далд хэлбэрээр явагддаг. Албаны тусгай үүрэг биелүүлэхээр ОХУ-ын хил хүртэл машинаар яваад, буцаж ирсэн. Энэ албан хаагчид хуулийн дагуу УОК, болон бусад байгууллагаас албан ёсны зөвшөөрөл авсан. Энэ машинд ямар нэгэн хууль бус мөнгө байгаагүй. Байх ч боломжгүй. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, хуучин Ерөнхий сайд нарын дунд үүссэн улстөрийн зөрчилдөөнт үед ҮАБЗ хууль бус үйл ажиллагаа хийхгүй. Хийдэг ч үгүй. Өнөөдөр Хил хамгаалах газар, тагнуул, цагдаа бүгд Засгийн газрын эрх мэдлийн хүрээнд байгаа. Энэ байгууллагуудыг даваад их хэмжээний мөнгө оруулж ирэх боломж байхгүй. Ийм тэнэг тэнэг үйл ажиллагаа хийхгүй. Энийг эрх мэдэл бүхий хүмүүс, эсвэл улстөрийн хүчин хийдэг. Улстөржөөгүй үлдсэн ганцхан байгууллага бол ҮАБЗ-ийн ажлын алба юм. Энэ байгууллагын үйл ажиллагааг битгий улстөржүүл. Улстөрийн зорилгоор битгий ашигла гэж улстөрчдөд хандаж хэлмээр байна" гэлээ. 

Мөн тэрбээр "Б.Баасанцогт өмгөөлөгчтэй би танил. Намайг Зам тээврийн сайд байхад МИАТ-д ажилладаг байсан. Б.Баасанцогт ҮАБЗ-ийн ажлын албан ажиллаж байгаагүй, ажилладаггүй" гэсэн юм.  

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.179.15.71) 2025 оны 03 сарын 13

ene ch neg ih hii gargachih baagii bish bhaa

1  |  0
зочин(59.153.113.60) 2025 оны 03 сарын 13

заавал цагаан сарын үеэр чоно борооноор гэх шиг хил гараад байхдаа яахав дээ тэр лацдсан зүйлээ шалгуулахгүй яасан юм вэ битгий худлаа төрийн нэр бариад бай даа

1  |  0
уншигч(165.225.90.106) 2025 оны 03 сарын 13

энэ новш шүү

2  |  0
Top