Ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит компаниудад өөрчлөлт хийнэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 03 сарын 10

Засгийн газрын өнөөдрийн (2021.03.10) хуралдаанд Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн өмчлөлийн хэлбэр, чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох зэрэг чиглэлээр хийж байгаа ажлын талаар сайд Б.Жавхлан танилцуулав.

Засгийн газар олон жил ашиггүй, үр дүнгүй, алдагдалтай, зардал ихтэй ажилласан төрийн өмчит компаниудтай холбоотой асуудлыг эхний 100 хоногтоо багтаан эцэслэхийг зорьж байна.

2019 оны байдлаар төрийн өмчит 107, орон нутгийн өмчит 339 компани 37 их наяд төгрөгийн өр төлбөртэй, 1.5 их наяд төгрөгийн ашигтай ажиллажээ.

Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр” 1.1 их наяд, “Эрдэнэс таван толгой” компани 440 тэрбум төгрөгийн ашигтай, бусад нь алдагдалтай байсан гэсэн үг юм.

Цаашид
 

  • Стратегийн ач холбогдол бүхий компаниудыг олон нийтэд зарлаж, 100 хувь төрийн өмчит хэлбэрээр үйл ажиллагааг нь тогтвортой үргэлжлүүлэх
     
  • Олон жил үр ашиггүй, алдагдалтай ажиллаж байгаа, чиг үүргийг нь хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой компаниудыг татан буулгах, нэгтгэх
     
  • Зарим компанийн 34 хүртэл хувийг нээлттэй арилжих замаар олон нийтийн хяналтад оруулж, зөв засаглалтай болгох
     
  • Шилэн дансны тухай хуулийг бүрэн хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээ авах юм.


Агаарын хил нээхтэй холбогдуулан бэлтгэлээ хангахыг даалгав

2021 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс агаарын хил нээх бэлтгэлээ хангаж, ирэх, явах зорчигчдыг дархлаажуулалт хийлгэсэн эсэхэд хяналт тавих, тусгаарлалт, халдвар хамгааллын дэглэм, журмыг тодорхой болгоно.

2021 оны долоодугаар сарын 01-ний өдрөөс буюу “Чингис хаан” олон улсын нисэх буудал ажиллаж эхлэхээс өмнө хилийн хяналтын байгууллагууд, агаарын тээврийн компаниудыг нүүлгэн шилжүүлэх, шинэ нисэх нисэх буудлын барилга байгууламж, ажлын бэлэн байдал, нислэгийн аюулгүй байдлыг хангах зэрэг арга хэмжээ авах юм. 

Товч мэдээ
 

  • “Дархан арьс, ширний цогцолбор”-ын дэд бүтцийн ажил 30 орчим хувьтай байна. 2024 онд ашиглалтад орсноор  жилд 10 сая ширхэг арьс, шир, 10 мянган тн ноос болон тодорхой хэмжээний ноолуур, желатин үйлдвэрлэх 14 үйлдвэр ажиллаж, 2,500 орчим ажлын байр бий болно. Бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд 148 сая ам.долларын борлуулалт хийх тооцоо гарчээ. 
     
  • Бүгд Найрамдах Польш Улсын хөнгөлөлттэй зээлээр Сэлэнгэ, Ховд, Хэнтий, Өмнөговь, Говь-Алтай аймагт төмс, хүнсний ногооны иж бүрэн болон хагас автомат, нийт 8,500 тн багтаамжтай долоон агуулах барихаар төлөвлөжээ. Улсын хэмжээнд 220 гаруй мянган тн багтаамжтай 10 гаруй мянган зоорь, агуулах бүртгэлтэй байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tokhoi (178.209.135.155) 2021 оны 03 сарын 10

Shal hydallaa.OLGIARHUUD TURUUN DEER BAIHAD TURIIN KOMPANUUD ASHAGTAI AJILAH UU.30 GARAN JIL MAN NAM MUNGU UGAACHIHAAD SOLIOROOD SHUDARGA TSARAILAAD.TURUUN BYH UMCH YNEGYI.BOLOGSON MAPCHISAN BIZ DEE.TER BITEGII HEL ERUNHIILUGCHUUS AVHUULAAD ERUNHII SAID NI HYRTEL MAPCHISAN.Ard tymeng tuurugdyylehee bolio.Ye veiin olgiarhyydtai .Mongolchyydaa baildaya.Umchuu ergyylj avaya .

0  |  0
зочин(66.181.185.104) 2021 оны 03 сарын 10

Жоохон ,хөрөнгө ,оруулаад ,янзалчихвал ,хувь ,хүний ,сайн ,зоориудын ,тооцоо ,гаргаа ч. Дандаа ,мөнгөөр ,тоглох ,чиглэл ,рүү ,улайрах ,юм ,аа.

0  |  1
Top