Шадар сайд С.Амарсайхан “Газпром”-ын удирдлагуудтай уулзлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 03 сарын 11

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркeлов тэргүүтэй зочид, төлөөлөгчидтэй хийх албан уулзалт эхэллээ.

Энэ удаагийн айлчлалаар байгалийн хийн хоолойн маршрутын дагуу агаарын болон газрын тандалт судалгаа хийх, 2021-2022 оны нэгдүгээр улиралд багтааж хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж батлах юм.

Хийн хоолойн төсөл нь манай хоёр орны хооронд хөгжүүлж буй иж бүрэн стратегийн түншлэлийг өргөжүүлэхэд чухал үүрэгтэй төсөл учраас хоёр улсын төр, засгийн түвшинд өндөр ач холбогдол өгч буйг талууд уулзалтын эхэнд онцоллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top