Сэргээн босголтын зээлийн банкны Төлөөлөгчийн газрын захирлыг хүлээн авч уулзав

Админ | Zindaa.mn
2021 оны 03 сарын 11

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Элчин сайд Ёорн Розенберг болон Сэргээн босголтын зээлийн банкны Төлөөлөгчийн газрын захирал Михиал Зумзер нарыг хүлээн авч уулзав.

Монгол Улс, Монгол, Германы хөгжлийн бодлогын хамтын ажиллагаа 1991 оноос хойш өргөжин хөгжсөөр энэ онд хамтын ажиллагааны 30 жилийн ой тохиож буйг талууд тэмдэглэв. ХБНГУ-аас өнгөрсөн 30 жилд эрчим хүч, байгаль орчин, боловсролын зэрэг салбаруудад нийт 470 гаруй сая еврогийн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр олон төсөл хөтөлбөрийг манай оронд хэрэгжүүлжээ.

Цаашдын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Засгийн 2020-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн хөтөлбөр, Эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл дунд, урт хугацааны стратегийн баримт бичгүүдэд тусгагдсан зарим бодлогын хэрэгжилтийг хангахад Сэргээн босголтын зээлийн банкнаас дэмжиж, хамтын үйл ажиллагаагаа уялдуулан ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах газар

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
swaft(64.119.21.168) 2021 оны 03 сарын 11

SWAFT mongul ulsiin sierra lion ulsad baihad odoo hurtel tend baigaa 21 jil bolno. ar gert ugsun mongo reket deremdej abnaa. riza geed terig chin a lana ged mongo nehdinma. ter huuhen heden sai bolosn geel. hen end uzeelre reket hiisen.

0  |  0
hunnu(64.119.21.168) 2021 оны 03 сарын 11

olon jil bid heden mongul ulsiin swaft amin tolos nehsen etgeed shiljulen ugnuu uu. mash olon swaft ar gert haldaga hiisen .

0  |  0
boen(64.119.21.168) 2021 оны 03 сарын 11

rizaa ged heden reket ired mongul ulsig ih deremdsen shdee. olon ulsiin huni naima ohidin animani esreg hatuu temtsel hiine.

0  |  0
Top