Н.Энхбаяр: С.Ганбаатар бид хоёр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 12

МАХН-ын дарга Н.Энхбаяр, Б.Тулга нар "Зууны мэдээ" мэдээллийн төвд өнөөдөр /2021.03.12/ хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэр МАН, МАХН нэгдэх эсэх асуудлаар түүний байр суурийг тодрууллаа. 

МАХН-ын дарга Н.Энхбаяр: 

-УИХ болж байгаа үйл явдлыг нэн даруй шалгах хэрэгтэй. Хуулийн байгууллагынхантай холбоотой асуудлыг алдаа гаргасан бол засаж,   шалгах хэрэгтэй. Гадаадын байгууллага ажлын албаар нь дамжуулж, ҮАБЗ-ийг гартаа оруулах нөхцөл үүсэхээр байна. Бидний шаардлагыг хүлээж аваад шийдэхгүй бол УИХ-ыг ажиллахаас өөр аргагүйд хүргэж, улс төрийн хүчин, иргэний нийгэмийнхэн, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллана.Шүүхийн асуудлыг МАХН тасралтгүй ярьж байгаа. Мөн Б.Баасанцогт өмгөөлөгчийн компьютерээс алдагдсан схем хууль, шүүхийнхнийг ямар гэдгийг нотлоод өглөө.

Шүүхийн болон ҮАБЗ-ийн үйл ажиллагааг хуулийн дагуу шударга байлгахын тулд дараах шаардлагыг хүргүүлж байна. 

  1. УИХ-аас баталсан шүүхийн шинэчлэлийн багц хуулийн хүрээнд хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хэсэг байгуулж, нэр бүхий шүүгч, өмгөөлөгч, ҮАБЗ-ийн ажилтнуудын гэмт хэргийг шинжтэй үйлдлийг шалган тогтоох ажлыг нэн даруй эхлүүлэх, 
  2. Дээр дурдсан гэмт хэргийн шинжтэй хуйвалдаанд шүүгч, өмгөөлөгч нарын оролцоотой хэрэг маргааныг шийдвэрлэх шинэ нөхцөл байдал үүссэн үндэслэлээр дахин хянуулах ажлыг зохион байгуулах,
  3. Шүүгч нарын гэмт хэрэг, ёс зүйн зөрчлийн шинжтэй үйлдэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэгэнт цацагдсан байхад холбогдох гомдол ирээгүй хэмээн хаацайлж байгаа ШЕЗ-ийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах, 
  4. ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргын мэдээлэл үндэслэлтэй гэж үзвэл хууль хяналтын байгууллагын ажилчдыг шалгуулах, харин үндэслэлгүй бол үүрэгт ажлаас нь чөлөөлж, үр дүнг нь олон нийтэд нээлттэй мэдээлэхийг хүсэж, УИХ-ын дарга Г.Заншатарт шаардлага хүргүүлж байна.

Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. 

-МАН, МАХН нэгдэх асуудал яригдаж эхэллээ. Энэ үнэн үү?

-МАН, МАХН бол 100 жилийн түүхтэй намууд. МАНАН гэдэг үзэгдэл биднийг хоёр хуваасан. МАНАН гэдэг үзэгдэлтэй тэмцэнэ гэдгээ МАН-ын дарга У.Хүрэлсүх мэдэгдсэн. Бидний зорилго нэг учраас ойртож ажиллах тохиролцоонд хүрч, үүнийгээ хуйвалдааны маягаар биш, соёлтой байдлаар явуулахаар хоёр талын хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Манай намаас Б.Тулга дарга, МАН-аас Г.Амарбаясгалан нар ажлын хэсгийг ахалж байгаа. Манай намаас байгуулагдсан ажлын хэсэг 10 хүний бүрэлдэхүүнтэй, Ардын намынх есөн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаад явж байна. МАН, МАХН байгалийн баялгийг ард түмний дундын өмч болгож, МАНАН бүлэглэлийн эсрэг ажиллана гэдгээ урьдчилсан байдлаар тохирсон. 

-Хоёр нам нэгдэж сонгуульд орсны хариуд СХД-т Э.Батшугарыг гишүүн болгох тохироо хийсэн гэх таамаг улс төрийн хүрээнээс гарч байна. Үнэхээр ийм тохироо хийгдсэн үү?

-Сонгуулийн тойрог дээр ярьсан зүйл байхгүй. Д.Сумъяабазар СХД-ээс сонгогдсон УИХ-ын гишүүн байж байгаад хотын дарга болсон нөхцөл байдлыг хүмүүс мэдэж байгаа учраас таамаг дэвшүүлж байгаа байх. Бид 100 жилийн ойг хоёр намын баяраас гадна Монгол Улсад улс төрийн хүчин байгуулагдсаны 100 жилийн ой гэж үзэж байгаа учраас бүх улс төрийн намуудын баяр гэж хүндэтгэж байгаа. Улс төрийн намуудын нэр хүнд сүүлийн үед унасаар байна. Ялангуяа Ардын нам, Ардчилсан намтай холбоотой шүүмжлэл нэлээд бий. Тиймээс улс төрийн намуудын нэр хүндийг өсгөхийн төлөөх том зорилтын төлөө үйл ажиллагаагаа нэгтгэе гэж бодож байгаа юм. Монголд ийм олон нам хэрэггүй. Ард иргэдийн зүгээс "Улс төрийн намууд нэгдэж, үйл ажиллагаагаа хамтдаа явуул" гэсэн захиалга өгдөг.  Улс төрийн үзэл баримтлал зүүн болон баруун гэж хоёр хуваагддаг. Энэ хоёрын нэг нь хэт туйлшраад ирэхээр алдаа дутагдал гардаг. Тиймээс энэ хоёр  баримтлалыг төв рүү ойртуулах үзэл суртал явж байгаа. МАХН, МАН адилхан зүүн төвийн үзэл баримтлалтай нам. Хоёр адилхан үзэл баримтлалтай нам үйл ажиллагаагаа нэгтгэхгүй байгаа нь юу гэсэн үг вэ гэж их ярьдаг, асуудаг. 

С.Эрдэнэ даргатай улс төрийн нам баруун төвийн үзэл баримтлалтай гэдгээ жилийн өмнө зарласан. Тэгэхээр бусад баруун төвийн үзэл баримтлалтай намууд нэгдээд, үйл ажиллагаагаа явуулах нь зүгээр юм биш үү. Үзэл баримтлалаараа түншилж, хамтын ажиллагаа явуулж эхэлбэл шударга өрсөлдөөн болж, ард түмэнд өгөөжөө өгнө. Тиймээс МАН, МАХН үйл ажиллагаагаа уялдуулж нэгдэх нь зүйтэй гэж би бодож байна. 

-Хоёр нам нэгдсэн тохиолдолд С.Ганбаатар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй болно гэсэн үг үү?

-МАХН бол улстөрийн хариуцлагатай хүчин тул хэлснээрээ байх зарчим барьдаг. Би намынхандаа ч хэлдэг. Бүгдээрээ амнаас гаргасан үгээрээ байх ёстой шүү гэж. С.Ганбаатар бидэнтэй зөвлөхгүйгээр зургаадугаар сарын 30-ны өдөр zarig.mn сайтад ярилцлага өгөхдөө "энэ дөрвөн жил би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй. УИХ-ын гишүүнээр ажиллана" гэдэг байр суурь илэрхийлсэн. Уг нь энэ байр сууриа илэрхийлэхээс өмнө зөвлөлдөх нь зүйтэй байсан. Ингэсэн бол бид санал зөвлөгөө өгөх байсан. С.Ганбаатар хэнтэй ч зөвлөлдөлгүй Эрдэнэтчүүддээ хандаж байр сууриа илэрхийлсэн байсан. Х.Баттулга Ерөнхийлөгчтэй С.Ганбаатар, бид хоёр уулзсан. Ингэхэд манай С.Ганбаатар дарга "Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй. Харин нутгийн ах Х.Баттулгыг дэмжинэ" гэж бодож байна гэж надтай зөвлөлдөхгүйгээр байр сууриа илэрхийлсэн. Мөн "2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяр дарга болон МАХН-ынхан нэр дэвш гэсээр байгаад дэвшүүлсэн. Тэр үеэс хойш уулзаагүй, нүүр халуун байсан. Одоо ингээд уулзаж байхдаа уучлалт гуйж байна" гэж хэлсэн. Тухайд үед хоёр эр хүний хооронд яриа болоод нэг нь тэр яриагаа зөрчсөн юм байна гэж би ойлгосон. Энэ үед Х.Баттулга Ерөнхийлөгч С.Ганбаатар нэр дэвшиж санал хуваасны дүнд би Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Тэр утгаараа МАХН-д баярласан гэдгээ Х.Баттулга Ерөнхийлөгч илэрхийлсэн. Надтай зөвлөлдөхгүй ярьдаг, ярьснаараа байж чаддаггүй зүйл байж болохгүй гэж үзэж байгаа учраас энэ удаагийн сонгуульд С.Ганбаатар дарга нэр дэвшихгүй болов уу гэж бодож байгаа. Гэтэл сүүлийн үед С.Ганбаатар эвсэл байгуулж нэр дэвших тухай ярьж эхэлсэн. Үүнээсээ өмнө надтай уулзаад, ний нуугүй ярих хэрэгтэй байсан юм. Огт ярилцахгүй байж энд тэнд мэдэгдэл хийгээд байгаа. Намайг бол 12 жилийн турш сонгуульд нэр дэвшүүлэхгүй байгаа. МАХН-ын дэд С.Ганбаатар өөрөө нэр дэвшихгүй гээд хэлчихсэн. Н.Энхбаяр, С.Ганбаатар бид хоёр нэр дэвшихгүй юм чинь том зорилгын төлөө нийцэж ажиллах улстөрийн хүчинтэй хамтраад дундаасаа нэг нэр дэвшигчийг дэвшүүлэхэд болохгүй зүйл байхгүй.     

-СХД-т таны хүү Э.Батшугар нэр дэвших үү?

-Шийдэгдээгүй асуудал. Миний ойлгож байгаагаар сонгууль зургадугаар сард биш арваннэгдүгээр сард болох юм шиг байна. Тиймээс бид хэн нэр дэвшихийг нам дээр яриагүй, сайн хэлж мэдэхгүй байна. Энэ талаар таамаглал ч яриагүй. Э.Батшугар гэх залууг зөвхөн миний хүү гэхээс илүү төгссөн сургуультай, өөрийн гэсэн хувийн амьдралтай хүн, түүнд мэдэх чадах зүйл байна уу, үгүй юу гэх мэт талаас нь ард иргэд ойлголттой болсон байх. Ялангуяа СХД-ийн сонгогчид ойлгож авсан гэж бодож байна. 

 

Сэтгэгдэл ( 27 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.74.71) 2025 оны 03 сарын 13

26 хүний комейнтийг уншихад Н.Энхбаярыг муулжээ. Хэрэв Н.Энхбаярын нэр дэвших эрхийг хуулиар зориуд хязгаарлаагүй бол Н.Энхбаярт сонгогчид санал өгнө гэж 65 суудалтай МАН айсан. Айна гэдэг чинь МАН өөрсдөө буруу ажиллаж байна гэсэн үг. Одоо МАН, МАХН хоёр нэгдвэл Н.Энхбаярыг сонгуульд нэр дэвшихийг хязгаарласан хуулиа хүчингүй болгох болов уу?!

1  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2025 оны 03 сарын 13

Bosoo Gambaag bitegii harlyylaad uuriinhuu baliar yildeld yryy tataad.Mongoliig shydarga hymyysiig hariihantai niilj nyhachin daraar bai .Adgiin yrvagchid.MANAN ylam alsyyraa.Mongoliin turd shydarga hyn bailgahgyi gesen khoron yildeld hiij bna.Umhii yrvagchid bolio.Mongoliin turd MANAN byr ydamshih gej ylartsagaj bna.Mongolchyyd bid har hairtsag MANAN 2ig ystagakh boloson.\n

1  |  0
Зочин(103.229.123.204) 2025 оны 03 сарын 13

Өөрийнхөа төлөө улс төр 2-т бол Н.Энхбаярт юу ч хайран биш

1  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2025 оны 03 сарын 13

Ulaand dyrtai tsuuvur shig ene metiin olgiarhyyd.Mongoliin turd ergeldehee bolisoi byr ydamshah geedel ylilaldaad.Byhel erh darhiig etsemshej irchiheed ter yed hahyyliig gaaryylsan olgiakh.Geree tsasaad turuu zasaa.Uuriin tursun dyy ohinoo interpold barij ugchihuud bas ehneriinkhee tursun dyy boloh MAPIIN ediin zasagch Otgonoo zaschihaadBatshygariin opshoriig ard tymend ugchihuud hytsald za.Mongolchyyd teneg bish bolosn shyy.Adgiin dylzengyyd hemjee hyatsgaargyi uym shig.Mongoliig gadaadiihantai idej yyhiin tyld ylaartsagaaj bna.

1  |  0
Zochin(202.126.89.207) 2025 оны 03 сарын 13

Ene nobshiig turuus .namaas hol bailgah heregtei

1  |  0
Zochin(202.126.89.207) 2025 оны 03 сарын 13

Ene nobshiig turuus .namaas hol bailgah heregtei

1  |  0
Zochin(188.156.90.19) 2025 оны 03 сарын 13

IIM MUU HUMUUSIIG TUN UDAHGUI ERLEGIIN ELCH AVAAD YAVNAA. ENHBAYAR UURIINHUU BUH MUU ZAMAA NEELEE. NEG L UGLUU UHSEN BAIHAD NOHOIN UHLEES CH MUU UHLEER UHEH NI UNEN.

1  |  0
Үхэр(64.119.23.28) 2025 оны 03 сарын 13

Хувиа хичээсэн нэг муу төлөг

1  |  0
Иргэн(59.153.115.91) 2025 оны 03 сарын 13

Хүрэлсүх Ганбаатараас их л айж дээ. Аргагүй хорчи хүн хорндоо

2  |  0
Zonog(172.56.42.77) 2025 оны 03 сарын 13

Shugal huugee shurguulah nuh haigaad bdiin bh

1  |  1
Зочин (192.82.89.205) 2025 оны 03 сарын 13

Ганбаатар Энхбаяртай уулзаж нөхөрлөхөөсөө өмнө хэн байсан бэ? Энд тэнд лекц уншсан түүнийг нь олон түмэн нэг их тоодоогүй байв. Түүнийг Энхбаяр УИХ-д удаа дараа, Ерөнхийлөгчийн сонгуульд нэрийг нь дэвшүүлж ”улс төрч” болгож бойжуулсан.\nТэр одоо Энхбаяраас салбал хэн болж хувирах бол. Түүнийг өөрийнх нь дураар зүгээр л орхичих....

2  |  0
Зочин(202.126.88.159) 2025 оны 03 сарын 13

Хар буурин дээр хаяаад явчихсан хөгшин шар нохой шиг юм хүн хүн рүү очиж үнэрлэн шарвалзаж хий хуцаад явсан.Одоо хаяаад явсан хулгайч МАН эзнийхээ хаяаг бараадаж гэдэс гарах юм байна.Хулгайлж ирсэн малын уушиг цувдайгаар хөгшрөөд хулгай хийх чадваргүй болсон хөөрхий хөгшин нохойг эзэн нь сайн цатгах биз.Өөрийн үзэл бодол үнэт зүйлгүй хүн яг хоол горьдсон нохойтой адил.

1  |  0
Э(103.212.118.229) 2025 оны 03 сарын 13

Жэнко дуусжээ. Шударга ёсыг ёстой баас болголоо. Одоо зүгээр огцор...

1  |  0
БИ МАНАН(69.251.251.84) 2025 оны 03 сарын 13

энэ хүн хэн бэ ямар хүн бэ, юу бодож, юу санаж явдагийг нь юу яриж байгаааг нь харж байна уу яагаад манын ахмадууд хууччуул \n энэ хүнийг улс төрд оруулахгүй байсан юм бэ..... одоо монголд МАХН гэж нам оирийн 2-3 жилдээ бии болно. нэгдсэний дараа шүү..... иргэний зориг ногоон нам гэдэг шиг 2-3 жилд аажуухан хамт нэрлэж явна дараа нь зүгээр л МАХН болно

1  |  0
ЗОЧИН(202.9.46.210) 2025 оны 03 сарын 13

ТОМ ЗОРИЛГО ГЭНЭ ТӨРИЙГ ГАРТАА АВЧ НЭГ НАМЫН НОЁРХОЛ ТОГТООХ ТОМ ЗОРИЛГО УУ?

1  |  0
зочин(66.181.187.11) 2025 оны 03 сарын 13

Нам цөөхөн. болж байвал сайн. Дүрэмтэй. амьдарал\nбод. амьдарал биш. Тийм. Богд. хаан анхааруул, зөвлөж\nойлгуулж гуйж хэлдэг байж. Дүрэм бол маш нарийн\nбоолчлол хөдөө амьдарч. буй. хүн боолчилолд\nөртөггүй суурин. хотынхон. өртөж. боол. болдог. юм.

2  |  0
Зочин(203.91.115.48) 2025 оны 03 сарын 13

Энхбаяр манан тайгаа тэмцэх биш нэгдчихлээ Одоо цаашаа

1  |  0
Зочин(203.91.115.48) 2025 оны 03 сарын 13

Энхбаяр манан тайгаа тэмцэх биш нэгдчихлээ Одоо цаашаа

1  |  2
zochin(202.55.191.194) 2025 оны 03 сарын 13

ta odoo bolno zugeer amar tanaar mongol duutahgui.

2  |  1
Зочин (202.55.188.89) 2025 оны 03 сарын 13

С.Ганбаатар гарах нь бараг тодорхой болсон бишүү

1  |  2
zochin(103.229.120.146) 2025 оны 03 сарын 13

eruhiilugchiin songuulid Battulga..Ganbaatar 2 n neg ni l garna busad ni tsashaa

1  |  1
Монгол(202.126.90.47) 2025 оны 03 сарын 13

Үе залгамжилсан Ноён болгох болох мөрөөдөлүүд Аод түмнийг үргэлж тэнэг өөосдөө ухаантнууд гэж явах доромжлол дуусах болно !!!

1  |  0
зочин(192.82.76.111) 2025 оны 03 сарын 13

Ерөнөхийлөгчийн сонгуулийн өмнө байгалийн баялагийг ард түмнээс дээрэмдэн авсан Сү.Батболд, У.Хүрэлсүх, Н.Энхбаяр нарын дээрэмчдын бүлэглэл,байгалийн баялагийг эдгээр дээрэмчдээс салган авч ард түмэнд өгөх гэсэн одоогийн ерөнхийлөгч Х.Баттулга нарын эх орондчдын бүлэглэл гэсэн хоёр бүлэглэл үхэх сэхэхээ үзэх гэж ана мана тулалдаж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахын тулд МАН-ынхан Зоригийн хэрэг, ҮАБЗ-ийн хэрэг, шүүгчдийн хэрэг, Оюутолгойн гэрээ, 10 тэрбумын санхүүжилт, Үндсэн хуулийн шинэчлэл зэргээр ард түмнйи тархи толгойг өдөр шөнөгүй, өглөө оройгүй угааж байна. Гэвч монголын

1  |  0
Шаа(202.126.88.144) 2025 оны 03 сарын 13

Шаа муу л....р

2  |  1
энх(103.26.195.45) 2025 оны 03 сарын 13

Энхөаярыг ард түмэн таньсаан одоо өөрөө хэнч биш гэдгээ ойлгоод АН аа дагахаар худалаа юм яриад явах юм Босоо Ганбаа харин улс төрч

3  |  1
Энхбаяр д(64.119.26.161) 2025 оны 03 сарын 13

далд ор

3  |  0
z(43.242.243.142) 2025 оны 03 сарын 13

hezee ch ta nar negdej chadahgvi n saihan yumdaa

2  |  0
Top