Ардчилсан нам (АН)-ын даргын сунгаа эхэлсэн. АН-ын даргын сунгаанд өрсөлдөхөөр 19 гишүүн материалаа өгсөн. Улмаар тус намын Дотоод сонгуулийн хороо хуралдаж, 16 хүний бичиг баримтыг шаардлага хангасан гэж үзсэн ба хоёр гишүүний материалыг шаардлага хангаагүй гэж үзсэн бол нэг гишүүн нэрээ татсан билээ. Гэвч дэнчингийн мөнгөө тушаах банкны данс нь тодорхойгүй байсан тул хэд хэдэн нэр дэвшигч үнэмлэхээ гардаж аваагүй. Одоогоор Д.Пүрэвдаваа, О.Амартүвшин, С.Эрдэнэболд, О.Цогтгэрэл нарын дөрвөн хүн нэр дэвших үнэмлэхээ албан ёсоор гардан авсан.
Тэгвэл Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од АН-ын даргад нэр дэвшигч С.Эрдэнэболдтой уулзаж, амжилт хүслээ. Тэрбээр сонгуульт ажилд нь амжилт хүсч, дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Ардчилсан намын даргын сонгууль гуравдугаар сарын 28-нд болно. Тус намд харьяалагддаг саналын эрхтэй 200 гаруй мянган гишүүн байдаг бөгөөд санал хураалтыг орон даяар явуулж, саналын хуудсаар санал авахаар төлөвлөж байгаа аж.

Сэтгэгдэл ( 1 )
Шал ойлгомжгүй юманд баяр хүргээд байж байгаагийнээ. Бас нөгөө талд нь баяр хүргэхүү. АН нэг хоёр гэж нэрлэхүү. Энэ хоёр АН юугаараа ялгаатай вэ. Эрдэнэ Туваанаараа ялгагдаж таарнадаа