Улсын онцгой комисс ШУУРХАЙ ХУРАЛ зарлалаа

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 13


Улсын онцгой комисс өнөөдөр /2021.03.13/ 14:00 цагаас Төрийн ордны А танхимд хуралдахаар болжээ.

Хуралдаанаар коронавирусний нөхцөл байдлын талаар хэлэлцэх аж. ЭМЯ-наас хөл хорио тогтоох санал гаргасан ч УОК-ын Шуурхай ажлын хэсэг уг саналыг өчигдөр хэлэлцээд, дэмжээгүй юм.

Тэгвэл өнөөдөр УОК хуралдаж, коронавирусний эсрэг авах арга хэмжээ болон вакцинжуулалтын явц байдлыг хэлэлцэх аж. 

Сануулахад, өчигдөр нийт 19318 шинжилгээ хийж, 169 тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 3833 болсон. Шинээр халдвар авсан иргэд бүгд нийслэлээс бүртгэгдсэн ба хотын хэмжээнд халдвар авсан нийт тохиолдлын тоо 2958 болоод байна. Сүүлийн 24 цагт 48 хүн эдгэрч гарсан ба нийтдээ 2955 эдгэрсэн нь халдвар авсан иргэдийн 77 хувийг эзэлж байгаа юм. Одоогоор 13 хүний халдварын эх уурхайг тодорхойлох тандалт үргэлжилж байна. Хөнгөн 811, хүндэвтэр 42, хүнд 6, маш хүнд 2 хүн эмчлүүлж байна. 

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.24.227) 2025 оны 03 сарын 13

Хэнэггүй монголчууд цагаан сарын золгуут хийж байж байдлыг хүндрүүлчлээ. Хөл хорихгүй бол бүр алдаж Орос шиг болох нь. Дуулгаваргүй хэнэггүй хүмүүсийг хорьж л байвал таарна

1  |  0
Бат(202.9.46.243) 2025 оны 03 сарын 13

Вакцинажуулалтаа эрчимжүүл одоо өөр гарц байхгүй

1  |  0
З(139.5.217.137) 2025 оны 03 сарын 13

Хороогоор одоо л хийдэг цаг шүү.

1  |  0
Монголчууд(64.119.18.98) 2025 оны 03 сарын 13

Хүүхэд бүрт сар бүр 100 мянган төг өгч байна\nТүлээ түлш үнэгүй\nТог цахилгаан үнэгүй\nХалаалт дулаан үнэгүй\nХалуун хүйтэн ус, цэвэр ус үнэгүй, \nБохир усыг үнэгүй зайлуулаад өгч байна.\nХог хаягдлыг үнэгүй хаяад өгч байна,\nБизнес эрхлэгчдийн барилга байшингийн бүх халаалт, цахилгаан, цэвэр бохир ус, уур паарын зардлыг 100 хувь дааж байна,\nШаардлагатай өрхүүдэд хүнсний талон хангалттай өгч байна,\nӨөр яалгах гээв, \nСая төг авч архидмаар байна уу, гайгүй байлгүй,\n

3  |  1
иргэн(59.153.113.218) 2025 оны 03 сарын 13

Улаанбаатарын доторхи хөл хөдөлгөөн, ажил үйлчилгээгээ хэвийн явуулж хичээл сургуулиа зогсоочих оо. Харин УБ-с гарах хөдөлгөөнөө нам хаа.Орохыг чөлөөл.Тэгээд дотороо учираа олцгоо.

1  |  0
Zochin(202.9.47.7) 2025 оны 03 сарын 13

Хүн бүрд 1 сая өгөөд 2 сар хатуу хөл хорь!!!

2  |  4
Зочин(202.126.88.158) 2025 оны 03 сарын 13

Одоо зүгээр орхи, тэгээд огцорцгоо

2  |  1
би(103.10.22.32) 2025 оны 03 сарын 13

МАН намын баяраа хийх гэж бүх юмыг нээсэн .Одоо ерөнхийлөгчийн сонгуул гээдл чичрээд короно бодох сөхөө алга\n

2  |  2
Зочин(202.9.40.238) 2025 оны 03 сарын 13

Хөл хорино гэх юм тэгвэл өрх бүртээ 1 сая төгрөгөөө өгчихөөөө тэгээд 7н сарын 1 хүртэл хоричихгүй юу хорьсон шиг хорьл дооооо харьяа\n\n

2  |  2
Zochin(202.9.46.241) 2025 оны 03 сарын 13

Hul horioo togtoo!!!odoo l saaruulahgyi bol mash hynd baidal yysch bn!hedhen emch suvilagch gardaj bgaa hymyys chin haanaa ch hyrehgyi diilehgyi shyyy!!!

3  |  1
ОГЦОР(64.119.26.161) 2025 оны 03 сарын 13

ОГЦОР

2  |  2
zochin(1.30.6.208) 2025 оны 03 сарын 13

MAH-han ovchin garaagui bhad, surjignej, hamag yum haagaad, irgediig chiregduuleed bsan . Odoo ch huchrehgui bolov uu. Popoor tor udirdahgui ee, ta nariin surjignel hetees hetersea. Ardchilal gedgiin utga uchir zasaglaliin tentsvertee bdag yum aa. Yu ch medehgui, yadaj bhad durem toglood. Za, yahav odoo yu hiij chadahiig ni harya daa

3  |  0
шударга иргэн(66.181.183.76) 2025 оны 03 сарын 13

Одоо зөнд нь хаяад дасан зохицож амьдрах л хэрэгтэй. Мояачуудыг хорисон ч ялгаагүй хориогүй ч ялгаагүй. Дэглэмээ сахихгүй худлаа дүр эсгэдэг хүүрнүүд хохь нь.

1  |  2
зочин (64.119.18.229) 2025 оны 03 сарын 13

ЗАСАГ АЖИЛАА МУУ ХИЙЖ БАЙНА ОГЦОР

2  |  2
Өөр гарцгүй(202.9.47.7) 2025 оны 03 сарын 13

Хөл хорь . Монголчуудад хийх хамгийн сайн вакцин бол хөл хорио. Вакцин хийгээд2 байдал дээрдэхгүй

5  |  1
Цэцэг(192.82.76.161) 2025 оны 03 сарын 13

Жүжгээ зогсоо .эсвэл огцорцгоо.эмч нар гэж луйварчид болжээ

2  |  1
Зочин(103.26.195.124) 2025 оны 03 сарын 13

Хөл хорио тогтоох нь хамгийн зөв шийдэл.Өвчингүй эрүүл байхад эдийн засгаа сэргээж л таараа.Энэ нөхдүүд 100 жил тэмдэглэх гээд л яаран сандран зөвшөөрөөгүй вакцин шахаад л байнаа даа.

2  |  4
Top