МАН мандаж, АН "мөхөж" байна

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 13

Ардчилсан нам аврал эрж байна. 

УИХ-ын сонгуульд Ардчилсан нам /АН/ ялагдал хүлээсэн тул тус намын дарга С.Эрдэнэ хариуцлагаа хүлээж, огцорсон. Ингээд намын их хурлыг зарлаж, шинэ даргаа томилоорой хэмээн Ц.Туваанд тамгаа шилжүүлж өгсөн ч Ц.Туваан их хурлыг цуцалж, дүрмийн бус үйл ажиллагаа явуулж эхэлсэн талаар С.Эрдэнэ хэлдэг. Ингээд энэ байдалтай эвлэрч чадаагүй тул зургаан сарын дараа намдаа эргэн ирж, Ц.Туваанд байгаа тамгыг хүчингүй болгоод өөрөө шинэ тамгатай болсон.

Гэвч Ц.Туваан өөрт байгаа тамгаа хүчинтэй хэвээр байгаа гэж үзэж байгаа төдийгүй АН-ыг бүлэггүй болгосон Л.Болдын эзэмшлийн Бодь цамхагт намын үйл ажиллагаагаа явуулж байгаа. Харин С.Эрдэнэ нар "Шонхор" цамхагт байрлаж байгаа юм. 

Он солигдохын өмнө толхилцож эхэлсэн хоёр тал одоо ч ойлголцолд хүрч амжаагүй байна. Гуравдугаар сарын эхээр Ц.Туваан, С.Эрдэнэ нар хамтдаа сууж байгаад ҮБХ-г хуралдуулж, намын даргын сунгааг явуулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн ч одоо болтол толхилцсоор. 

Ц.Туваан нар намын даргын сунгааг зарлаж, сунгаанд өрсөлдөхөөр 19 гишүүн материалаа өгсөн. Улмаар тус намын Дотоод сонгуулийн хороо хуралдаж, 16 хүний бичиг баримтыг шаардлага хангасан гэж үзсэн ба хоёр гишүүний материалыг шаардлага хангаагүй гэж үзсэн бол нэг гишүүн нэрээ татсан билээ. Гэвч дэнчингийн мөнгөө тушаах банкны данс нь тодорхойгүй байсан тул хэд хэдэн нэр дэвшигч үнэмлэхээ гардаж аваагүй. Одоогоор Д.Пүрэвдаваа, О.Амартүвшин, С.Эрдэнэболд, О.Цогтгэрэл нарын дөрвөн хүн нэр дэвших үнэмлэхээ албан ёсоор гардан авсан. 

Харин намын даргад нэр дэвшихээ мэдэгдэж дэнчингийн мөнгөө ч хандиваар бүрдүүлээд байсан Ц.Оюунгэрэл ойлгомжгүй байдалд туйлдаж байгаагаа мэдэгджээ. Тэрбээр хууль бус сунгаа явуулах гээд байгааг сануулж, энэ үйл явцад АН-ын бүлгийн гишүүд оролцсон нь буруу хэмээн шүүмжлэв. Цаашлаад улс төрийн үйл ажиллагааг хууль бусаар явуулахын зөвхөн хараад суух бус, хууль хяналтын байгууллагад хандан намын гишүүдийг олноороо эрүүгийн гэмт хэргийн хамтрагч болохоос урьдчилан сэргийлэх болно хэмээн мэдэгдлээ.

АН хоёр байртай, хоёр тамгатай болж бие биерүүгээ ноцолцож байх хооронд МАН, МАХН-тай нэгдэх ажлын хэсэг байгуулаад амжлаа. Мөн МАН-ын дарга У.Хүрэлсүх, МАХН-ын дарга Н.Энхбаяр болон төрийн өндөрлөгүүд Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөсний дараахан МАХН-ын дарга Н.Энхбаяр "манай хоёр нам бол баруун төвийн үзэл баримтлалтай. Нэгдээд, үйл ажиллагаагаа явуулахад юу нь болохгүй гэж. Үзэл баримтлалаараа түншилж, хамтын ажиллагаа явуулж эхэлбэл шударга өрсөлдөөн болж, ард түмэнд өгөөжөө өгнө. Тиймээс МАН, МАХН үйл ажиллагаагаа уялдуулж нэгдэх нь зүйтэй гэж би бодож байна. Бид нэгдээд байгалийн баялгийг ард түмэнд өгч, МАНАН гэдэг үзэгдэлтэй тэмцэнэ" гэдгээ илэрхийллээ. 

МАН хүчээ зузаатгаж МАХН-ыг элсүүлж байхад АН хоёр хуваагдан тэмцэлдэж байгаа нь МАН мандаж, АН "мөхөж" байна гэлтэй. 

 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(43.228.129.20) 2025 оны 03 сарын 13

Харинч эсрэгээрээ АН-Н МАНДАН БАДРАХ ЦАГ АЙСУЙ харин МАН-н мөхөх цаг айсуй, гэж хэлмээр байна учир нь АН байгуулагдсан цагаасаа ард түмэнд хэрэгтэй хамгийн чурал асуудлуудыг зоригтой шийдэж хийж иосэн харин МАН өнгөрсөн хугацаанд ард түмнийхээ төлөө ямао нэг зоригтой чухал шийдвэр огт гаргаагүй ,Тэгэхээр явж ирсэн замналаараа бол МАН цаашдаа бөхнө,,харин АН цаашдаа мандан бадрах нь тлдорхой хэрвээ үнэн гэж үнэхээр байдаг бол шүү дээ..

1  |  0
зочин(43.228.129.20) 2025 оны 03 сарын 13

Харинч эсрэгээрээ АН-Н МАНДАН БАДРАХ ЦАГ АЙСУЙ харин МАН-н мөхөх цаг айсуй, гэж хэлмээр байна учир нь АН байгуулагдсан цагаасаа ард түмэнд хэрэгтэй хамгийн чурал асуудлуудыг зоригтой шийдэж хийж иосэн харин МАН өнгөрсөн хугацаанд ард түмнийхээ төлөө ямао нэг зоригтой чухал шийдвэр огт гаргаагүй ,Тэгэхээр явж ирсэн замналаараа бол МАН цаашдаа бөхнө,,харин АН цаашдаа мандан бадрах нь тлдорхой хэрвээ үнэн гэж үнэхээр байдаг бол шүү дээ..

1  |  0
Zochin(66.181.161.109) 2025 оны 03 сарын 13

za odoo 2 darga congoh umuu 1 darga congoh umuu erthen heleerei muhuj bg namin 2 dargaa

1  |  0
Mgl(150.129.141.196) 2025 оны 03 сарын 13

Shunal dev 2 ni baragdahgyi jonuu ene namiig syiryylj bna doo

1  |  0
Хнн(150.129.141.196) 2025 оны 03 сарын 13

Жонхуу г зайлуулахгүй бол АН хөөрхий дуусссссссс

2  |  0
чимэд(124.158.80.15) 2025 оны 03 сарын 13

МАН МАХН нэгдвэл Баттулга ялах нь байтугай яланд ч унах магадлал үүсч байна

3  |  0
Уншигч(64.119.22.101) 2025 оны 03 сарын 13

Батлагаа зайлуулахгүй бол ч бараг биелэх байх, гэхдээ мөнхийн зүйл гэж байхгүй, тэгээд ч хүний нийгэмд бол бүр байхгүй, цаг хугацаа дээдэх бас доодохыг ялгахгүй залгихаа л залгина

2  |  0
Зочин(122.201.24.101) 2025 оны 03 сарын 13

Хоёр хуваагдчихаад хуваагдаагүй гээд байдаг. Үүл өвөө хотын намын дарга болоод нэгтгэх юм гэсэн шүү. Улмаар Хотын дарга болоод дутуугаа гүйцээж идэх юм гэсэн.

4  |  0
Лхагвасүрэн(202.9.47.7) 2025 оны 03 сарын 13

Ер нь алинч бай намын зарчмаа, орчин үед тохируулж шинэчлэх нь зүйтэй. Одоогийн зарчмаар бол энэ АН н үйл ажиллагаа буруу гэдэг нь тод харагдаж байгаа биз дээ. Нам нь засгийн эрхийн төлөө, гишүүд нь дарга суудлын төлөө л тэмцэл байгаа биз дээ. Тиймд энд гайхах юмгүй намын болон сонгуулийн тухай хуульд яаралтай өөрчлөлт оруулах талаар эрүүл саруул улс төрийн хүчин ажиллагаа явуулах хэрэгтэй.

2  |  0
Бат(202.9.46.243) 2025 оны 03 сарын 13

АН олон намын нэгдэл үхрийн бөөр шиг нам энэн нь л одоо бүр ил цагаандаа гарч байна сөрөг хүчин болчихоор олон нам байгаа сөнөвөл сайн л биз

4  |  0
З(139.5.217.137) 2025 оны 03 сарын 13

Энэ нам угаасаа л сөнөсөн нам.яах нь хэнд хэрэгтэй юм

5  |  1
...(103.229.123.113) 2025 оны 03 сарын 13

lol

3  |  0
Top