Энэ жилийн Оскарын шагналын шилдэг гадаад киноны төрөлд найруулагч Д.Бямбасүрэнгийн “Алтан судал” кино өрсөлдөх болсон талаар бид мэдээлсэн.
“Алтан судал” кино Женевт болсон FIFDH олон улсын кино наадмын “Залуу шүүгчдийн шагнал”, “Мэргэжлийн шүүгчдийн шагнал” гэсэн хоёр тусгай шагнал хүртжээ.
Германы “Basis Berlin” кино компанийн бүтээл “Алтан судал” кинонд ерөнхий найруулагчаар найруулагч Д.Бямбасүрэн, туслах найруулагчаар Д.Батцэцэг ажиллаж, жүжигчин Н.Ялалт, Т.Энэрэл, Б.Бат-Ирээдүй нар гол дүрд тоглосон. Кинонд хөдөө нутгийн 11 настай Амараа гэх хүү гарна. Тэр аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж, гадаадын уул уурхайн компаниас уугуул нутаг, газар шороогоо аврах бөгөөд “Дэлхий дээрх хамгийн сүүлчийн алтны судал тасрах үед, хорвоо ертөнц тэр чигтээ хумхын тоос болон замхарна” гэдэг үг киноны гол амин сүнс юм.
FIFDH гэдэг нь кино найруулагч, зохолч бүтээлчдийг хүний эрхийг хамгаалах сэдэвт хандуулах зорилготой олон улсын наадам юм.
Сэтгэгдэл ( 0 )