С.Эрдэнэ, Ц.Туваан нар уулзаж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 15

Ардчилсан намын /АН/ С.Эрдэнэ тэргүүтэй удирдлагууд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдтэй уулзаж байна. Тус нам оны өмнөөс өнөөдрийг хүртэл хоёр байр, хоёр тамгатай эв зүйгээ олохгүй толхилцож байгаа юм. Тэгвэл намын эв нэгдлийн асуудлаар УИХ дахь бүлгийн гишүүдтэй уулзаж байгаа аж. 

Ардчилсан намын даргын сонгууль гуравдугаар сарын 28-нд болно. Тус намд харьяалагддаг саналын эрхтэй 200 гаруй мянган гишүүн байдаг бөгөөд санал хураалтыг орон даяар явуулж, саналын хуудсаар санал авахаар төлөвлөж байгаа аж. Сунгаанд өрсөлдөхөөр 19 гишүүн материалаа өгсөн. Улмаар тус намын Дотоод сонгуулийн хороо хуралдаж, 16 хүний бичиг баримтыг шаардлага хангасан гэж үзсэн ба хоёр гишүүний материалыг шаардлага хангаагүй гэж үзсэн бол нэг гишүүн нэрээ татсан билээ. Гэвч сонгуулийн зардлаа тушаах банкны данс нь тодорхойгүй байсан тул хэд хэдэн нэр дэвшигч үнэмлэхээ гардаж аваагүй. Одоогоор Д.Пүрэвдаваа, О.Амартүвшин, С.Эрдэнэболд, О.Цогтгэрэл нарын дөрвөн хүн нэр дэвших үнэмлэхээ албан ёсоор гардан авсан. Зарим нэр дэвшигч нь албан ёсоор нэрээ татаагүй ч нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж аваагүй байгаа. 

Сонгуулийн зардлаа хандиваар бүрдүүлээд байсан Ц.Оюунгэрэл ойлгомжгүй байдалд туйлдаж байгаагаа мэдэгдсэн. Тэрбээр хууль бус сунгаа явуулах гээд байгааг сануулж, энэ үйл явцад АН-ын бүлгийн гишүүд оролцсон нь буруу хэмээн шүүмжлэв. Цаашлаад улс төрийн үйл ажиллагааг хууль бусаар явуулахын зөвхөн хараад суух бус, хууль хяналтын байгууллагад хандан намын гишүүдийг олноороо эрүүгийн гэмт хэргийн хамтрагч болохоос урьдчилан сэргийлэх болно хэмээн мэдэгдлээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зоригоо(202.9.47.9) 2025 оны 03 сарын 13

Манан мафийн сүлжээ чангаагаад ажлаа өгөхгүй чаргаацалдаад хормойдоод бгаам бишүү эрдэнэван.

1  |  0
зочин(192.82.69.152) 2025 оны 03 сарын 13

С.Эрдэнэ бууж харагдаа ч. Цаана нь Элбэгдорж хатгаад, өөрийн хүнийг гаргах санаатай.

3  |  0
Top