Хойд Солонгос К-ПОП дуучдыг боол шиг амьдардаг гэж шүүмжлэв

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 17

Хойд Солонгосын Arirang Meari зэрэг хэд хэдэн хэвлэлд Өмнөд Солонгосын хөгжмийн агентлагуудыг К-ПОП оддыг боол мэт мөлждөг гэж шүүмжилжээ.
 


Тус нийтлэлд “Өмнөд Солонгосын залуу дуучид том компаниудын эрх мэдэлд боол мэт амьдарч байна. BTS, BLACKPINK зэрэг хамтлаг YG Entertainment шиг том агентлагтай хүүхэд байхдаа мэргэжлийн гэрээ байгуулдаг. Гэрээ ёсоор тэд гадуур чөлөөтэй гарч болдоггүй, байнга бэлтгэл хийж, өдөрт 2-3 цаг л унтдаг. Олсон мөнгөнийх нь ихэнх хэсгийг эзэд нь авчихдаг. Ихэнх уран бүтээлчид бэлгийн мөлжлөг, хүчирхийлэл дор амьдардаг. Маш их стресстэй тул амиа хорлох хүн олон. Энэд жинхэнэ урлаг байхгүй” гэж бичжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
У.мишээл(103.57.94.95) 2024 оны 07 сарын 08

Blackpink хамтлаг бол хамгийн сайн

0  |  0
Top