.jpg)
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар цар тахлын нөхцөл байдлын талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ.
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан “БЗД-ийн 26 дугаар хороонд хөл хорио тогтоосонтой холбоотой зарим асуудал байна. Эрт хэлчихээр иргэд зугтчихдаг гэсэн зүйл яриад сууж болохгүй. Дүрмээ ягштал мөрдөж, иргэдээ мэдээллээр хангах ёстой. Худалдаа үйлчилгээ, эмийн сан, эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаагаа хэвийн явуулах учиртай. Бүх шатанд ойлголцлын зөрүүгүй ажиллах ёстой. БЗД-ийн 26 дугаар хорооны Засаг даргын асуудлыг ярьж байгаа. "Энхсаран" сувиллаас анх халдвар алдагдсан. Тэрбум 300 сая төгрөгийг тусгаарлах байрны зардал гэж тус сувилал авсан. Гэсэн ч халдар хамгааллаа сахиагүй асуудал үүсгэсэн. Эдгээр хүнд хариуцлага тооцохыг холбогдох байгууллагынханд үүрэг болгосон.
ХӨСҮТ-д хүний өмнөөс шинжилгээ сольж авсан асуудал гарсан. ХӨСҮТ-д гарсан асуудлыг прокурор, цагдаагийн байгууллагаас шалгахаар ажлын хэсэг орж байгаа.
Эмийн бизнес гэх мэт асуудал шат шатандаа далд сүлжээнд орсон, шинжилгээний хариуг элдэв янзаар шивдэг зөрчил гарсан. Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга албан тушаал ахисан байсныг шалгаж, арга хэмжээ авахаар ажиллаж байна. Шуурхай штабыг цахим болгож байгаа. Албан байгууллагын үйл ажиллагаа нь ямар байх тал дээр анхаарч ажиллана. Хууль хяналтын байгууллагууд шалгаж, ашиг хонжоо хайдаг цөөн тооны нөхдүүдэд хариуцлага тооцно Бидний зүгээс засч сайжруулах асуудал ч байна" гэсэн мэдээллийг чуулганы үеэр онцоллоо.

Сэтгэгдэл ( 14 )
БЗД ийн зарим хороодыг 2 ӨЭМТ-тэй болгомоор бна, хүн ам нь арай дэндүү их хороо, хороолол байгааг анхаараачээ.
Баянзүрх дүүргийн эмнэлэгийг хүний төлөө үйлчилдэг улсын эмнэлэг болго!!!Дүүргийн засаг даргаас эхлээд хороодын дарга нарыг СОЛИХГҮЙ бол сүүлийн 9-н жил иргэдийн төлөө юу ч хийсэнгүй тэр тусмаа 22-р хороог хууд нь соль иргэдийн төлөө ажилладаг хүмүүс хэрэгтэй!!!!
Баянзүрх Эрүүл мэндийн төв халдварын голомттой сайн тэмцсэн шүү. Харин хувьчлагдсан тэр нэгдсэн эмнэлгийн дарга нар нь хөөрхий улсын тэр эрүүл мэндийн төвөөрөө хамаг ажлын хүндийг үүрүүлээд ард нь сууж бдаг даа.
Халдвар гаргасан Баянзүрх нэгдсэн эмнэлгийн даргыг Ө.Туул, А.Айгиймаа гэдэг. Гэхдээ тэр эмнэлгийг 1997 онд хувьчилж авсан эзэн бол Дашяндаг гэж хүн бий.
Teneguudee hamgiin anh Bayanzurhed haldvar aldsan BZD negdsen emneleg chin huvichlagdchihsan huviin emneleg!!! Ted nartaigaa l hariutslaga toots!! Ulsiin BZD eruul mendiin tuv chin uur emneleg
Балайр авгай Энхзул нүглээ үүрээд явждээ чи
Энхзул авгай ичиж үхээсэй. Хахууль өгөөд тушаал дэвшсэн бсан уу нөгөө хэрэглэдэг аргаараа. Дүүргийг голомт болгочоод тушаал дэвшинэ гнэ үү Тэнэг авгай чинь
Зугатдаг нь үнэн шүү дээ!\nХалдвартай байж зугатаасан хүмүүс байгаад л байдаг биздээ!
Zamraagui baidlug il bolgoj baigaad bayarlaj baina sain tsegtsleh heregtei
Юу солиороод байгаан гөлийсөн амьтан гэж юу яриад байгаан.ХӨСҮТ ээс шинжилгээний хариу худалддаг,шинжилгээий хариу сольсон зэрэг буруу үйлдэл гаргасанаас нийслэл бүхэлдээ халдварт өвчнй голомт боллоо бид,бидний хайртай хүмүүс,үр хүүхэд бүгд аюулд ороо энэ зөв үү?Амарсайхан сайдыг зүхэх биш харин түүд баярлах юм биш үү? ХИЧНЭЭН САЙН АЖИЛЛАСАН Ч УЧРАА МЭДСЭНЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛЧИД БУСАРМАГ ҮЙЛДЭЛ ХИЙЖ БАЙХАД ЯАЖ БИД НАР ӨВЧНӨС ХАГАЦАХ ЮМ БЭ.202.126.90.14.чи хайртай хүмүүсэд чинь санаатай халлвар тараж байгаа эрүүл мэндийн ажилчидын зөв юмуу? Та хайртай хүмүүсээ тахлаар үхүүлэхэд харамсахгүй бнауу
Энэ нэг гөлийсөн юм бас л буруугаа доод албан тушаалтнуудруугаа чихсээр .Чиний буруу шийдвэрээс болж халдвар тархсан нь хэнд ч ойлгомжтой
Амарсайхан харин ч тэр сүржигнээд үсчээд байгаа УИХ-ын гишүүдийн асуултанд маш цэгцтэй ухаалаг хариулж байсан шүү, энэ УИХ-ын гишүүдээс хамгийн зөв оновчтой ярьж байгаа нь Алтанхуяг л юм даа, бусад нь ямар мэдлэг боловсролтой нь ичмээр нь шууд мэдэгдэх юм, эсвэл намаа хамгаалсан хэдэн гар л юм байна, гутамшигтай парламент юм даа
Одоо болтол арга хэмжээ аваагүй юмуу тэгээл эрүүл мэндийн ажилчид давраад удаа дараалан хариуцлага алдаад бнашдээ
Tegeerei