
Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвших нь Үндсэн хуультай зөрчилдөх эсэх асуудлыг Цэцийн гишүүн гурван гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаар шийдэх хуульд байхгүй, хуульч хүний толгойд багтамгүй саналыг Цэцийн гишүүн Б.Буяндэлгэр гаргаад байгаа. Энэ нь Цэцийн Бага суудлын хуралдаанаас өөр, Үндсэн хуультай зөрчилдөх одоогийн Ерөнхийлөгчийн нөлөөлөлд орсон шийдвэр хэмээн хуульчид эсэргүүцэж буй. Гэтэл энэ нь Цэцийн есөн гишүүний доторх Ерөнхийлөгч Х.Баттулгатай ашиг сонирхлын холбоотой гишүүдийн нөлөөлөл бололтой. Цэц дэх Женкогийн нөлөөнд автсан гишүүд ХЭН НЬ ХЭН БЭ?
Цэцийн гишүүн Б.Буяндэлгэр – “Сентерра гоулд Монголиа” ХХК-ийн менежер асан. Ерөнхийлөгч Х.Баттулгын саналаар 2018 онд Цэцийн гишүүнээр томилогдсон. АИХ-ын депутат байсан гэдгээс өөрөөр хуулийн салбарынхны үл таних бизнес эрхлэгч. Гацууртын алтны төсөл дэх Канадчуудын төлөөллийн хүн байсан. Ерөнхийлөгч Х.Баттулгатай хувь хувьсгалын холбоотой бөгөөд охин Б.Болор нь Ерөнхийлөгчийн Тамгын газарт одоо ажилладаг. Мөн тэрбээр АИХ-ын депутат байхдаа Үндсэн хуулийг батлахаас татгалзаж байсан ганц гишүүн аж. Энэ нь “Монгол Улсын Үндсэн хууль бүттсэн замнал” хэмээх баримтат номонд түүх болон бичигдэн үлджээ. Хуульч мэргэжлээс өөрөөр хуулийн салбарт ч ажиллаж үзээгүй хүн яаж яваад Цэцийн гишүүнээр томилогдсон, цаашид “эцэг” хуулиа хамгаалж чадах эсэх нь эргэлзээтэй юм.

Цэцийн гишүүн Ш.Цогтоо – МоАХ-ны партизан. “Гаалийн” гэх нэрээр олонд танигдсан. Авилгын үзүүлэлтээр гаалийнхан тэргүүлж байх үед энэ байгууллагыг 1996-2001 онд удирдаж байсан. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижиртэй ойрын харилцаатай. Төрийн ордны зүүн жигүүр дэх өрөөнд нь бараг оффисолдог шахуу өнждөг нэгэн. Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дуусаад жил гаруй болсон ч Ерөнхийлөгч Х. Баттулгын нөлөөллөөр өнөөдрийг хүртэл бүрэн эрхээ эдэлсээр явна.
Үндсэн хуулийн Цэц есөн гишүүнтэй. Тэдний хоёр нь шууд болон шууд бусаар Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбогдож байна. Мөн Цэцийн нарийн бичгийн даргаар Ерөнхийлөгч Х.Баттулгын бий болгосон хонгилын шүүгчдийн нэг гэгддэг, саяхан хүчээр шахуу Дээд шүүхийн шүүгчээр томилсон С.Соёмбо-Эрдэнийн эхнэр ажилладаг гэсэн яриа ч байна. Ямартай ч Цэц дээр үүссэн маргаантай холбогдуулан Үндсэн хууль ялах уу, Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ялах уу гэдгийг шийдэх Цэцийн гишүүдэд ч Женко сүлжээгээ үүсгэж буй бололтой.

Сэтгэгдэл ( 17 )
Battulgaaa ard tumen tanii tald ttemtsuul bid belen
Женко ч хамгийн хогийн новш шүү дээ
Odoo boloo sh dee, alban tushaald uhehnee, Battulga ulsiin uchnuun obiektiig uneguiduulj avchihaad shunaltai gej\n
МАН тэгж улайрвал барахгүй дээ. Д.Баттулгатай өрсөлдөөд л ялалдаа. Юунаас нь айгаад байгаа юм бэ?
Энэ сэтгүүлчид хэтэрхий мэдэмхийрэх юм.Сэтгүүлчтд юм уншдаггүй,үздэггүй,боловсордоггүй,асуудлаа судалдаггүй юмыг эргэцүүлэн бодох чадваргүй болчихсон.Хоосон хийрхэлээс скнсаци хөөхөөс илүүцгүй боочихсон.Итгэлгүй ес зүйгүй мэргэжил болж үнэ цэнээ алдчихсан шүү дээ.Заримдаа бичсэн юмийн уншаад гутмаар
Ингэж элдэв хардлага үүсээд байхад цэц хурдан хуралдаад шийдвээрээ гаргачих хэрэгтэй шүү дээ.цаг алдах хэрэггүй л пм.
Deer ni nemeed Nanzaddorj gedeg nuhur bas bgaa bizde.jenko mongoliig duusgah yum bna l daa.
Er uuruu ashig sonirholiin zurchiltei baij neree tataachee
\nҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХУУЛЬ 22.4. Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэх талаархи Цэцийн гишүүний шийдвэрийг Цэцийн аль нэг гишүүн эс зөвшөөрч гомдол, санал бичгээр гаргасан бол Цэцийн даргын тогтоолоор томилсон З гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаар хянан хэлэлцэж, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэхийг шийдвэрлэж магадлал гаргана гэж байна шүү news.zindaa.mn сайта аа. Хуулинд байгаа юм байна
Дэвших эрхтэй. МАН-ыхан арай улайрч байна.
Хуульд орсон өөрчлөлт 20 оны 5 сарын 20 оос хэрэгжиж эхэлсэн. Тэр заалтаар eрөнхийлөгч 1 улаа 6 жилээр сонгогдоно. Тэгвэл Баттулгын хугацаа дуусаагүй. Энэ сонгууль явуулах эрх зүйн үндэс байхгүй. Хуучин хуулиа мөрдөж байгаа юм бол Баттулга 4 жилээ дуусгаад дахин сонгогдох эрхтэй. Хуучин шинэ хуулиа хольж хэрэглэхээ боль
Энэ одоо хэлсэндээ хүрээгүй байж дахин нэрээ дэвшүүлэх гээд улайраад байхын
Женко эрх зүйн хувьд дэвших эрхгүй, ер нь хоёр дахиа болвол хоослоно шүү хоослоно Монголыг. \nОдоо улс орон маань гадны мафуудын хараат болчихлоо шдээ, яах вэ таминь!!!\nОдоогийн илэрсэн 10 оффшороо 20 болгоно шүү, ээ бурхан минь
4 жил хийлээ одоо хангалттай шүү. Ямар их шунал вэ
Ерөнхийлөгч гуай саяхан Цэцрүү гүйгээд бсан нь Цэцэд нөлөөлөл үзүүлж хуулв зөрчсөн үйлдэл. Гэвч боловсрол муутай ерөнхийлөгч гуай энэ хууль зөрчсөн үйлдлээ мэдэх ч сөгөө бхгүй , тийм л хүн Хурдхан зайлуулахсан
Еронхийлогчийн тухай унэн худал нь мэдэгдэхгуй юм бичээд байх юм. Хэрвээ унэн бол яаралтай огцорох хэрэгтэй. Худлаа бол нэрээ цэвэрлэх хэрэгтэй