ХӨСҮТ-ийн захирал Д.Наранзулыг чөлөөлж, Л.Баттөрийг томилжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 03 сарын 20

Эрүүл мэндийн сайд С.Энхболдын тушаалаар ХӨСҮТ-ийн захирал Д.Наранзулыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Түүний оронд Анагаах ухааны доктор, дэд профессор Л.Баттөрийг томилсон байна.

Тэрбээр 2016-2020 оны хооронд Төрийн тусгай албаны эмнэлгийн захирлаар ажиллаж байсан бөгөөд АШУҮИС-ийн эмнэлэг хариуцсан Дэд захирлаар 2020 оноос өдийг хүртэл ажиллажээ. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгийн оронд томилогдсон Д.Наранзулыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шалтгаан нь саяхан олон нийтэд ил болсон ХӨСҮТ-ийн ажилтны зөрчил, гэмт хэрэгтэй холбоотой аж. Учир нь, ХӨСҮТ-ийн ажилтан бусдаас авлига авч, халдварын шинжилгээний хариуг хуурамчаар үйлддэг байсан нь хуулийн байгууллагаар тогтоогдоод байгаа билээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top