Нийслэлийн АН-ын даргаар сонгогдсон Э.Бат-Үүлтэй ярилцлаа.
-Ардчилсан нам бол харьцангуй залуу нам. Залуучууд ч улстөрд манлайлал үзүүлэх нь нэмэгдэж байна. Харин та АН-аас холдож чадахгүй байгаа шалтгаан нь юу вэ?
-Би нэр дэвших үедээ хэлж байсан. Нийслэлийн АН-ын даргад нэр дэвшиж буй шалтгаан бол намын дотор үүсээд байгаа шалтгааныг гэтлэн давахад хувь нэмэр оруулъя гэдэгтэй холбоотой. Үүсээд байгаа нөхцөл байдлыг хөндлөнгөөс хараад сууж чадахгүй байна. Намыг дотор нь эвлэрүүлэхэд нийслэлийн нам чухал үүрэгтэй. Нийслэлийн нам бол энэ намын цөм юм. Хоёрдугаарт, ардчилал алдагдаж мэдэхээр байна. Хоёр хөрш ардчилалд хатуу дайн зарлалаа. Өнөөдөр хоёр хөрш сөрөг хүчнийг хомроголон баривчилж, цөлж байна. Хоёр хөршид өрнөж буй ардчиллын эсрэг дайн Монгол Улсад импортлогдож орж ирэх хандлага ажиглагдаж байна. Эрх баригчид дарангуйлал руу шилжих бэлтгэл ажлаа хийж байна уу гэх хардлага төрж байна. Гуравдугаарт, 2016 оноос хойш МАН юм хийсэнгүй. 2012-2016 онд хотын дарга байхад хийсэн бүх ажлыг хорлон сүйтгэсэн. Нийслэлд сүүлийн 5 жилийн хугацаанд бүтээн байгуулалт зогссон. Гэр хорооллын дахин төлөвлөлт, метро барих ажил бүрэн зогссон. Ийм асуудлууд нэр дэвших шалтгаан болсон.
-Нийслэлийн АН-ын даргын хувьд таны төлөвлөж буй хамгийн эхний ажил юу вэ?
-Намын доторх зөрчлийг гэтлэн давахад чиглэж байна. Өнөөдөр Монголын ардчилалд бодит аюул тулгарлаа. Өнгөрсөн 30 жилд ийм аюул тулгарч байгаагүй. Манай гадаад нөхцөл маш хүнд байдалд орчихлоо. Бид дарангуйлал руу явж байгаа хоёр хөршийн дунд хавчуулагдчихлаа. Хамгийн гол нь энэ хоёр маань Монголын ардчилалд таагүй ханддаг. Ийм үед ардчиллын гол тулгуур болсон АН-ын хагарал Монголын ардчилалд хохирол учруулах гээд байна. Тиймээс намд үүсээд байгаа хагарлыг таслан зогсоох хэрэгтэй.
ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 12 )
Танай АН бол хогшдээ.Шог нам.Засаг авахаараа хүн танихаа байчдаг
Үхсэний чинь ардчилал
zugeer zail zaluu ye garax bolson zaul
Бат-үүлийн балаг ихэдсэнүү гэхээс багадаагүй. Батүүлээс БЗД-ийн 12-р хорооны иргэд хүүтээгээ нийлж дээрэмдсэн газар дээрээ орон сууцаа барихыг хүлээж 10 жил боллоо. Чадахгүй бол газраа хураалгаад чаддаг хүнд нь өгчихөөд улс төрөө яриаараа. Тэгэхгүй бол чамайг БЗД-ийн нутаг дэвсгэр дээгүүр явах эрхэнд чинь хориг тавих хүмүүс гарч ирнэ шүү....
Зөнөг буурал өвөө минь одоо ханаж цадах болоогүй юу? 30н жил Монголоор тоглолоо та нар.
Дур эзнээ голохгүй дунд чөмөг сүүжээ голохгүй гэдэг үг байна аа.\nБат-Үүл даанч үеэ өнгөрүүлжээ.
Монголын ардчилаа хамраалъя төр засгийн хяналт алга боллөө ямарч чадваргүй сэтгэлгүй олонхоор түрий баръдаг байдлыг хараад суухад хэцүү байна даа
Хог хужаа үүлийг устгая.
Улс төрийн товчоо, тусгай хангамжийг эсэргүүцэн жагсаж нийгэмийг уриалж байсан хүмүүс улс төрийн товчооны хэнд ч байгаагүй эд баялаг эрх мэдэлд хүрч ардчилсан ерөнхийлөгч, ардчилсан намын хамт төрийн эрх барьж байх үед иргэдээ дарамтлан эрүүдэн шүүж хнилс хэрэг хүлээлгэж байсан нь үнэн үү?
Мундаг хүн шүү.Нийслэлчүүдээ АН аа ,БатҮүл даргаа дэмжиё
za bitgii hutsaad bai novshoo/ naad sunusun ANuustaigaa tonil
өөрөө АН-г устгаж байгаа луйварчин гэнэт Ард Түмнээ хуурч шоронд орохгүй ..дахин төрөөс хүүтэйгээ мөнгө хулгайлж аваад гадагшаа зугтах нүхэээ хайж байгаа шүү ,элбэгдорж батүүл нарыг үр хүүхэдтэй нь бүх хөрөнгө мөнгийг нь хурааж шоронд илгээх хэрэгтэй.одоо Ерөнхийлөгч Баттулгаа л дарамталж шоронд орохгүй байх арга л хайж яваа луйварчид даа