Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.03.22/ Төрийн ордонд вакцинжуулалтын Ажлын хэсэгтэй хуралдсан.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын Онцгой комисс болон Нийслэлийн Онцгой комиссыг өнөөдөртөө багтаж хуралдах үүрэг, чиглэл өгсөн байдаг. Ингэхдээ "Шийдвэр гаргахдаа эрүүл мэнд, эдийн засаг, вакцинжуулалтын нийлүүлэлтийг түргэсгэх, иргэдээс мэдээлэл нуухгүй, хөл хорио тогтоох бол эрт мэдээлэх хэрэгтэй" гэдгийг тодотгосон юм.
Тэгвэл Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу яг одоо /19:00 цаг/ Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан Улсын Онцгой комисс хөл хорио тогтоох эсэх асуудлаар хуралдаж эхэллээ. Эрүүл мэндийн яамнаас Улаанбаатар хотод 14 хоногийн хугацаатай хөл хорио тогтоох саналыг хүргүүлээд байгаа билээ.
Сэтгэгдэл ( 1 )
ARD TUMEND TAALAGDAX GEJ 4 SARIIN 05 GEJ BAIGAA YUMUU. XAAYAYA MALNUUD VE. TER UED UDURT 500 ILERSEN BAIX VII DE. ULS TUR . ALBAN TUSHAAL CHIN 1 NOMERT YUM BIZDE. XUNII AMI UREGDVEL XAIRAN BISHUU UUDGUI MALNUUDAA. YAG ODOONOOS XORI. TA NAR DIILEXGUI ULAM XUND BAIDALD ORJ BAIGAAGAA YAGAAD UXAARDAGGUI YUMBE. ESVEL TUMEN OLOND TAALGDAX N CHUXAL UU TE