ОНЦГОЙ КОМИСС: Хатуу хөл хорио тогтоохгүй

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 22

Улсын онцгой комисс өнөөдөр /2021.03.22/ хуралдлаа.

Хуралдаанаар хатуу хөл хорио тогтоох эсэх асуудлыг хэлэлцсэн юм.

Эрүүл мэндийн сайд С.Энхболдын хувьд 14 хоног хөл хорио тогтоох шаардлагатай гэсэн саналтай байгаа бол Шадар сайд С.Амарсайхан хэсэгчилсэн хөл хорио тогтоож, халдварын тархалтыг хумих санал гаргажээ.

Ингээд өндөржүүлсэн бэлэн байдлын "Улбар шар" түвшний зэргийг дөрөвдүгээр сарын 5 хүртэл сунгаж, халдварын тархалт буурахгүй байгаа хороодод хэсэгчилсэн хөл хорио тогтоох дээр санал нэгдсэн байна. Уг асуудлыг маргааш Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм.

УОК-ын дарга С.Амарсайхан:

-Зарим үйлчилгээний байгууллагууд богино цагаар ажиллах, халдвар хамгааллын дэглэм чанд сахих нь зүйтэй гэж үзлээ. Өнөөдрийн байдлаар 1000 гаруй ор нөөцөнд байна. Улаанбаатар хотод хороо, дүүргээр голомтолсон төлөв байдал ажиглагдаж байгаа учир гэрээр эмчлэх түр журам батлагдсан. Шинж тэмдэг багатай, хүндрэл өгөөгүй батлагдсан тохиолдлыг гэрт нь тусгаарлана. Иргэн өөрөө гэртээ байхгүй гэж үзвэл эмнэлэгт тусгаарлана. Цаашид эрсдэл өндөртэй зорилтот бүлэг рүү анхаарч, эрүүл мэндийн байгууллагад тусгаарлах асуудал яригдаж байна.   

Одоогоор нийт 223 мянган хүнийг вакцинжуулаад байна. Нөөцөд 240 мянган хүн тун вакцин бий. Дараагийн татан авалт залгаж орж ирэх ёстой. Хэрэв биднээс шалтгаалахгүй нөхцөл байдал үүсэхгүй л бол вакцинжуулалт хэвийн явагдана. Цаашид хэсэгчилсэн хөл хориог 24 цагийн өмнө иргэдэд мэдэгдэнэ. 

Өнгөрсөн хугацаанд гурван удаа хөл хорио тогтоосон. Ингээгүй бол 4000, 5000 гээд яриад сууж байх байсан. БЗД-ийн 26 дугаар хороо бол сүүлийн 3 сарын хугацаанд тогтмол халдвар бүртгэгдэж байгаа, хүн ам ихтэй хороо юм. Тус хорооноос нийт 400 орчим тохиолдол батлагдсан. Тиймээс голомтын өргөжүүлсэн тандалт хийж байна. Дараа нь ХУД-ийн 15 дугаар хороо, БГД-ийн 12 дугаар хороонд тандалт хийнэ. Дотоодод халдвар гарснаас хойш 747 хүүхэд халдвар авсан. Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн "Нэг хаалга, нэг шинжилгээ" арга хэмжээ үр дүнтэй болсон. Энэ арга хэмжээний хүрээнд 36 нуугдмал голомтоос 219 халдвар илрүүлсэн. 

Ирэх долоо хоногт 65-аас дээш насны ахмадуудад вакцинжуулалт хийнэ. 

Үйлдвэр, үйлчилгээний газар 22:00 цаг хүртэл ажиллаж байсныг 20:00 цаг болгож нааш татна.

 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Отгонцэцэг(202.126.89.144) 2021 оны 03 сарын 26

Спонсор гэсэн хаягаар бүртгэл авч 1сая төгрөг олгоно гэж үнэнүү тодруулаад сайт мэдээлэл тавьж өгч туслаач

0  |  0
Баясаа(202.55.188.92) 2021 оны 03 сарын 23

Хэрвээ 4-8саяр короног эмчиоч байгаа бол наадуул аль хэдийн хатуу хөл хоригоо тогтоогоод эрүүл бүс болгочих боломжтой ингэж короног ихэсгэж түүнийгээ 8саяар эмчилж байгаа гэж цуурхал тарааж цаана томчуудын бизнес мөнгө угаалт явагдаж байгаа. Тийм биш бол 8 саяаас эмчилгээндээ хэрхэн зарцуулж байгаагаа тайлагнах ёстой. Яаж ч бодсон 4-8саяын эмчилгээ хийгдэхгүй үсрээл 1сая болвол их юм.

1  |  0
(103.26.194.151) 2021 оны 03 сарын 23

Унхиагүй Олхиогүй Комисс .

0  |  0
зочин (202.9.47.44) 2021 оны 03 сарын 23

Захын хэдэн наймаачдад таалагдах гэж эдийн засаг ярьдгаа болиоч ээ.Арп иргэдээ бодож хатуу хөл хорио яарөлтай тогтоохгүй УОК дэндүү хүнлэг бус байна.Хэд хүрвэл нам улс төрд ашигтай юм бэ гэж хардахад хүрч байна.Засгийн газар юм юманд ороод байдаг юм байсан одоо ийм үед хаачсан бэ, огцрох хэмжээнд хүрч байна шүү.

1  |  0
Иргэн(103.229.123.155) 2021 оны 03 сарын 23

Тнг усан оргилуур дахиад л буруу шийдвэр гаргалаа. Вакцин хийж дуустал хөл хорио чухалшдээ. Энэ бүүр Содбаатараас тнг бнаа

0  |  0
Зочин(192.82.69.29) 2021 оны 03 сарын 23

Энэ бол хамрын ханиад биш тахал. Хөдөлгөөн багасгаагүйгээс болж гэмгүй ядарсан иргэдийн амьд явах, эрүүл байх эрх хөндөгдөөд байна аа

1  |  0
Зочин(66.181.161.103) 2021 оны 05 сарын 11

Анхнаасаа хөл хориогоо маш хатуу барсан бол одоо гайгүй болчихсон байх байсан даа арай дэндүү юмаа ард түмнийг сүйрэлд хэрэглээ 76 боль бүгд огцорвол таарана

1  |  1
зочин(66.181.161.104) 2021 оны 03 сарын 23

амарсайхан гэж нэг орон гаран юм шийдвэр яаж гаргах юм бэ? улс орныг сүйрэлд хүргээд л дуусах байхдаа

0  |  0
Д(202.55.188.46) 2021 оны 03 сарын 23

Анхнаасаа сая к өгөөд 21 хоног хорьсон бол өдийд учиртай сууж бхгүй юу.олон хорио тавиад ямар ч үр дүн бхгүй.одоо бол болсон болоогүй вакцинд найдаждээ

4  |  0
Иргэн(59.153.85.101) 2021 оны 03 сарын 23

Ард иргэд хариуцлагатай сайн байсан.Харин Уок.Нок-оос гарсан буруу шийдвэрүүдээс болж ийм байдалд хүрлээ.Дахин хөл хорио тогтоовол ард иргэдийнхээ хүнсний асуудалыг шийдэж өгөх хэрэгтэй!!!

1  |  1
Jj(64.119.22.181) 2021 оны 03 сарын 23

Ali umnaas aij algiin chinee bolj bdag um zeregtseed l ajillaj amidrahaas oor zamgui ene ovchin ugaasaa alga bolohgui hol horiod ch nemergui zov shiidver gargalaa

1  |  0
zochin(202.126.89.127) 2021 оны 03 сарын 23

Болоогүй байхад хамаг юм нээгээл шоу цэнгээн тоглолтууд зах замбараагүй хийлгээл алдсан. Гэхдээ эцсийн эцэст Энхсарангаас л үүдэлтэй шүү.

3  |  0
Овоо доо...(64.119.18.111) 2021 оны 03 сарын 23

Овоо доо. Одоо л овоо зөв тийш явж байна. Харин гэхдээ Шадар сайд та ЭМЯ дээр очиж хийсэн мэдэгдэл буюу шинжилгээний хариуг үзэмжээр, хууль бусаар эерэг хийгээд сөрөг гаргаж байгаа асуудлаар ямар арга хэмжээ авч, цаашид ийм эрсдэлтэй нөхцлийг гаргахгүй байх тал дээр яг ямар менежмент хэрэгжүүлэн ажиллаж байгаа тодорхой мэдээллэмээр байна аа. Эсвээс хэсэгчилсэн ч байлаа гэсэн иргэдээ л чангалаад байгаа чинь бас хангалттай үндэслэлгүй байна шүү!!!...

1  |  3
(103.26.195.70) 2021 оны 03 сарын 23

Огцорч зайл даа. өвчинөө та нар өөрсдөө л тараалаа.

4  |  0
Top