ЗАСГИЙН ГАЗАР: УОК-оос гаргасан ШИЙДВЭРИЙГ хэлэлцэнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 03 сарын 24

Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог.

Засгийн газрын өнөөдрийн /2021.03.24/ ээлжит хуралдаан Төрийн ордонд 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар цаг үеийн ач холбогдолтой хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай арга хэмжээний талаар, Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилт болон Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл, Хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн төсөл зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна. 

Үүнээс гадна Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг хэлэлцэж, баталгаажуулах юм. 

Өнгөрсөн даваа (2021.03.22) гарагт Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан Улсын Онцгой комисс хуралдаж, цар тахлын үеийн зарим арга хэмжээг авч, хэрэгжүүлэхээр болсон.

Хэдийгээр хатуу хөл хорио тогтоохгүй гэсэн ч шаардлагатай зарим арга хэмжээ, зохицуулалтыг хийхээр тусгасан. Тухайлбал, мөрдөгдөж буй гамшгийн үеийн "Улбар шар" түвшнийг энэ сарын 31-ний өдрийг дуустал үргэлжлүүлэхээр болсон ба энэ хугацаанд үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудын цагийн хуваарьт зохицуулалт хийх, халдвар хамгааллын дэглэмийг сайжруулах чиглэлд анхаарсан зөвлөмж, зөвлөгөөнүүд гаргахаар шийдвэрлэсэн юм. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(66.181.161.127) 2021 оны 03 сарын 24

Хий хөөрөөд байна даа газар дээрээ буу \n

0  |  0
Газар дээр нь...(103.206.195.202) 2021 оны 03 сарын 24

Яг газар дээр нь хүн хүчээ зохион байгуулж ажилламаар байна аа. Цагдаа, эрүүл ахуйн байцаагч томилж эргүүл, тойруул хийн иргэдэд тогтмол амны хаалт, гар ариутгагч, хоорондын зай барих зэргээр зөвлөгөө-шаардлага тавих менежмент хэрэгтэй шиг. Хэн ч өвчин тусахыг бодохгүй ч гэлээ бодол, үйлдэл хоёрын хооронд алд дэлмээр хэмжигдэх зөрүү бий. Иймд нийтийн эрх ашиг, эрүүл мэндийг хамгаалахад яг иргэд руу шууд чиглэсэн арга барил чухал байна шүү

1  |  0
Газар дээр нь ажилла(103.206.195.202) 2021 оны 03 сарын 24

Газар дээр нь ажиллах хэрэгтэй байна аа. Цагдаа болон тухайлсан эрүүл ахуйн байцаагч гудамж талбайд тогтмол гаргаж амны хаалт, гар ариутгагч зэргийг хэрэглэх талаар иргэдэд сануулж, зөвлөж ажиллах маягаар менежмент хиймээр. Учир нь хүн гэдэг амьтан өвчин тусахыг боддоггүй ч гэлээ бодол, үйлдэл хоёрын хооронд алд, дэлэмийн зай бий. Ийм үед нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс гудамж талбайд тогтмол сануулж, зөвлөж ажиллахаар маягаар хүн хүчээ зохион байгуулмаар байна...

1  |  0
иргэн (202.179.25.212) 2021 оны 03 сарын 24

Шөнө дөлөөр халдвар дэгддэг ЗГ-ын Гэрлийн өнгийг хувиргадаг Монгол вирус

0  |  0
Top