Одоогоос 49 жилийн өмнө 1972 оны гуравдугаар сарын 24-нд АНУ-д найруулагч Френсис Форд Копполагийн “Загалмайлсан эцэг” кино нээлтээ хийж байлаа. Америкт Италийн цагаачид хэрхэн амьдарч, мафи болж байгаа талаар өгүүлсэн энэ киног Марио Пьюзогийн зохиолоор хийжээ.
“Загалмайлсан эцэг” тэр дороо л дэлхийн сонгодог киноны тоонд багтаж, “гангстер кино” хэмээх төрлийн эхийг тавьсан түүхтэй. Марлон Брандо, Аль Пачино, Роберт Де Ниро гээд дэлхийн хэмжээний одод энэ кинонд тоглосон.
Кино гарсны дараа эрчүүд Вито Корлеонег дууриан, эрвээхэй зангиа зүүж, навчин тамхи зуудаг болсон байлаа. Алдарт “Загалмайлсан эцэг” кинонд тоглосон жүжигчдийн өнөөгийн зургийг толилуулж байна. Харамсалтай нь гол баатар Марлон Брандо 2004 онд тэнгэрт хальсан билээ.
Марлон Брандо (80 настайдаа 2004 онд нас барсан)
Аль Пачино (80 нас)
Роберт Де Ниро (77 нас)
Талия Шайр (74 нас)
Роберт Дюваль (90 нас)
Дайан Китон (75 нас)
Энди Гарсиа (64 нас)
Сэтгэгдэл ( 0 )