ЗАСГИЙН ГАЗАР: Дөрөвдүгээр сарын 5 хүртэл ХӨЛ ХОРИО тогтоохгүй

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 24

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.03.24/ болсон. Хуралдаанаар Улсын онцгой комиссоос өнгөрсөн даваа гарагт гаргасан саналыг хэлэлцэн, дэмжсэн байна.

Өөрөөр хэлбэл, өндөржүүлсэн бэлэн байдлын "Улбар шар" түвшний зэргийг дөрөвдүгээр сарын 5 хүртэл сунгаж, халдварын тархалт буурахгүй байгаа хороодод хэсэгчилсэн хөл хорио тогтоохоор болжээ. Харин дөрөвдүгээр сарын 5-наас хойш 14 хоногийн хөл хорио тогтоож магадгүй гэх мэдээлэл бий. 

Ингээд УОК-оос оруулсан саналыг товчхон танилцуулж байна.
 

  • Зарим үйлчилгээний байгууллагууд богино цагаар буюу 20:00 цаг хүртэл ажиллана.
  • Шинж тэмдэг багатай, хүндрэл өгөөгүй батлагдсан тохиолдлыг гэрт нь тусгаарлана. Иргэн өөрөө гэртээ байхгүй гэж үзвэл эмнэлэгт тусгаарлана.
  • Цаашид хэсэгчилсэн хөл хориог 24 цагийн өмнө иргэдэд мэдэгдэнэ. 
  • Ирэх долоо хоногт 65-аас дээш насны ахмадуудад вакцинжуулалт хийнэ. 
  • Үйлдвэр, үйлчилгээний газар 22:00 цаг хүртэл ажиллаж байсныг 20:00 цаг болгож нааш татна гэсэн УОК-оос гаргасан саналыг дэмжсэн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top