О.Амартүвшингийн талаар хуурамч мэдээлэл тарааж, гүтгэж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 26

АН-ын даргад нэр дэвшиж буй О.Амартүвшинг 2019 оны долдугаар сард МАН-ын гишүүнээр элсэж байсан гэх мэдээлэл цацагдаад байна.

Уг мэдээллийг эрс эсэргүүцэн, гүтгэх, харлуулах зорилгоор хийсэн хуурамч мэдээлэл гэдгийг мэдэгдэв. Учир нь О.Амартүвшин нь 2016 онд АН-д элсэж байсан бөгөөд ҮБХ-ны хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж байна. 


Булган аймгийн АН-ын дарга асан Д.Эрдэнэбат энэ талаар "АН-ын даргын сонгуульд нэр дэвшиж байгаа залуучуудаа дэмжиж байна. Энэ намыг шинэчлэх, Монгол Улсын хэмжээний бодлогын нам болгохын төлөө хөтөлбөр боловсруулсанд амжилт хүсье. Манай залуучууд шударга дүрмийн хүрээнд өрсөлдөх учиртай. Сөрөг мэдээлэл гарч байгаад харамсаж байна. О.Амартүвшинг гүтгэж байна. Энэ залууг 2016 онд миний бие Булган аймгийн АН-ын дарга байхдаа намдаа элсүүлж, намын батлах гардуулж байсан. Үүнээс хойш О.Амартүвшин ҮБХ-ны гишүүнээр сонгогдож, дараа нь Булган аймгийн АН-ын Бодлогын зөвлөлийн гишүүнээр өнөөг хүртэл ажиллаж байгаа юм. Ийм залууг хуурамчаар гүтгэж, өөр намын гишүүн мэтээр буруу ташаа мэдээлэл өгч байгаад харамсаж байна" гэлээ.
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.48) 2025 оны 03 сарын 13

Энэ пялдага царайны бөөрөнхий яриатай залуу хол явахгүй. Залуу хүн байж шийдэмгий биш улцан зантай нь таалагдаагүй.

1  |  0
зочин(139.5.216.66) 2025 оны 03 сарын 13

Unen

1  |  0
Top