Ж.Эрдэнэбулганыг ҮХЦ-ийн гишүүнээр томилж, Ш.Цогтоог чөлөөллөө

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 26


УИХ-ын чуулган хуралдаж байна.

Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс Ш.Цогтоог чөлөөлж, Ж.Эрдэнэбулганыг томиллоо. 

Сануулахад, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан гуравдугаар сарын 22-нд болж, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.7-д  заасны дагуу Дээд шүүхээс нэр дэвшин томилогдсон, бүрэн эрхийн хугацаа нь дууссан Үндсэн хуулийн цэцийн гишүүний хоёр орон тоонд нэр дэвшигчийг санал болгох асуудлыг хэлэлцсэн. Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлэхээр 18 иргэн материалаа ирүүлснээс 3 нэр дэвшигч нэрээ татаж, 2 нэр дэвшигчийг төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж, үлдсэн 13 нэр дэвшигч дээр санал хураалт явагдсан юм.

Ингээд шүүгчийн олонхын санал авсан Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд санал болгож, Улсын Их хуралд өргөн мэдүүлсэн билээ.

Тэрбээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирлаар ажиллаж байсан юм.


ЖУУЖАА ОВОГТОЙ ЭРДЭНЭБУЛГАН 

ЭРДМИЙН ЗЭРЭГ, ЦОЛ: 

Хууль зүйн ухааны доктор (Ph.D), профессор

МЭРГЭЖИЛ: 

Эрх зүйч, Хуульч

МЭРГЭШСЭН ЧИГЛЭЛ:

Эрүүгийн эрх зүй

АЖЛЫН ТУРШЛАГА: 
 

  • 1988-1989 онд Дундговь аймгийн шүүхэд зарлага, архивч,
  • 1995 оноос МУИС-ийн ХЗДС-ийн Эрүүгийн эрх зүйн тэнхимд багш,
  • 2004 -2006 онд  МУИС-ийн Сургалтын албаны эрхлэгч,
  • 2006-2015 онд  МУИС-ийн ХЗС-ийн Эрүүгийн эрх зүйн тэнхимд дэд профессор,
  • 2015 оноос  МУИС-ХЗС-ийн захирал, Эрдмийн зөвлөлийн дарга

МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА:
 

  • 1996 оноос  Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн, өмгөөлөгч
  • 2013 оноос    Монголын Хуульчдын Холбооны удирдах зөвлөлийн гишүүн,
  • 2013-2015 онд Монголын Хуульчдын Холбооны  Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал хариуцсан хорооны дарга, гишүүн,
  • 2013-2014 онд  МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн,
  • 2015-2018 онд   Нотариатчийн мэргэшлийн хорооны гишүүн.
  • 2017 оноос   Шинжлэх Ухааны Академийн Бага чуулганы гишүүн,
  • 2017 оноос  Хууль зүйн докторын ажил хамгаалуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга

ГАДААД ХЭЛ:    
     

  • Орос, Англи хэлний зохих мэдлэгтэй

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(122.201.24.9) 2021 оны 03 сарын 26

Nuden dulaahan hun baina ajliig dooroos ne ehelsen hun zuv shiidver gargaj ulger duurial uzuulene gej naidaj baina.

0  |  0
Нэргүй(66.181.183.98) 2021 оны 03 сарын 26

Уул нь улсын дээд шүүхийн шүүгчийн бүх шалгаруулалтыг давсан хүншдээ!? ҮХЦ-д харинч тулхай мэдлэгтэй мундаг хүн томилогдождээ!? Амжилт хүсье!?

1  |  0
Зочин(66.181.183.98) 2021 оны 03 сарын 26

Уул нь улсын дээд шүүхийн шүүгчийн бүх шалгаруулалтыг давсан хүншдээ!? ҮХЦ-д харинч тулхай мэдлэгтэй мундаг хүн томилогдождээ!? Амжилт хүсье!?

1  |  0
Иргэн(66.181.183.98) 2021 оны 03 сарын 26

Уул нь улсын дээд шүүхийн шүүгчийн бүх шалгаруулалтыг давсан хүншдээ!? ҮХЦ-д харинч тулхай мэдлэгтэй мундаг хүн томилогдождээ!? Амжилт хүсье!?

1  |  0
zochin(64.119.21.32) 2021 оны 03 сарын 26

ene torig partisan abiguulsan shuu. tgeed chin mini songuulin erh hasahgui ldee.

0  |  0
c1 tv 2 subag(64.119.21.32) 2021 оны 03 сарын 26

partisanu ur sad huuhed alusd yamar oshoo gomdol basian shud elen dalangui yaril daa. oshogon nuj yabah demiid dee.

0  |  0
ochin c1 tv(64.119.21.32) 2021 оны 03 сарын 26

ene chin suherden shuhed ugud iregui gel busad partisani huuuhed aluusig tord jialh erhgui bolgosn doo. ajilbal tuslah hiine geel. partisan hun d ih gomdoj yabsan zuunharaa humuus gesen erdenbulka.

0  |  0
zochin c 1(64.119.21.32) 2021 оны 03 сарын 26

een erdenbulka chin partisani huhed zalus shuuhin togtool hiisen lerh hasad ugsun geel uuhar sogtod ih ongirnoo.

0  |  0
zochin(64.119.21.32) 2021 оны 03 сарын 26

ene nogoo partisani huuhed zalus oshoo abah geel nuuts abitsalt hiisen shuhed ajildag manuuhais huu.

0  |  0
зочин(192.82.74.68) 2021 оны 03 сарын 26

Энэ хүн шиг жинхэнэ хуульч хүнийг л ҮХЦ-д цаашид томилж байх юмсан. Одоо ҮХЦ-д Женкогийн бууны нохой болох хуульч биш бүр улаан луйварчин 2-3 хүн байгаа, тэднийг л даруйхан цэвэрлэмээр байна. Тэгээд оронд нь мундаг хуульч нараас томилбол ҮХЦ цэвэршинэ.

0  |  0
шүр(202.9.47.2) 2021 оны 03 сарын 26

женкогын нохой далд оржээ

0  |  0
зочин(202.9.46.139) 2021 оны 03 сарын 26

жинхэнэ хуульч шударга хүн амжилт хүсье\n

0  |  0
зочин(192.82.89.44) 2021 оны 03 сарын 26

их зөв олж сонгосон байна даа цэцийг цэвэрлэх цаг болсон баахан шахааны мангарууд харагддаг юмаа

0  |  0
Зочин(203.91.115.53) 2021 оны 03 сарын 26

Хэлний мэдүүлэг нь их таалагдлаа. Манайхан яг ингэж анкетаа бөглөж баймаар юм байгаан. Англиар ганц ч өгүүлбэр эвлүүлээд хэлчих, орчуулж чадахгүй байж л манай кадруудын анкетанд ”англи орос хэлтэй” гэдэг тодорхойлолт зүүлт шиг дагадаг. Өмнөөс нь бөгс улаймаар.

1  |  0
Top