Ардчилсан намын даргын сунгаа хоёр талд өрнөж байгаа ч нэг өдөр санал хураалт явуулна гэсэн аман хэлэлцээр хийж, гуравдугаар сарын 28-нд хугацаагаа тохирсон. Гэвч Ц.Тувааны АН-ынхан өнгөрсөн шөнө /2021.03.26/ шийдвэрээ өөрчилж, өнөөдөр санал хураалтаа цаасаар авч эхэлжээ.
АН-ын үндсэн дүрмэнд намын дотоод сонгууль болох газар, хугацааг сонгууль болохоос 7 хоногийн өмнөөс гишүүдэд мэдээлэх ёстой хэмээн заасан байдаг. Гэтэл И.Мөнхжаргал хэдхэн цагийн өмнө хугацааг нь өөрчилжээ. Энэ үйлдэл нь дүрэмд харшилж байгаа тул дээд шүүх хүлээж авахгүй байх нөхцөл ч бүрдэж мэдэхээр байна.
Энэ бүхнээс үүдэж АН-ын даргад нэр дэвшсэн О.Цогтгэрэл, О.Амартүвшин, Д.Пүрэвдаваа, С.Эрдэнэболд нар мөнгө санхүүгийн хохирол амсах эрсдэлтэй юм. Иймээс нэр дэвшигчдийн зарим нь сунгааны товын талаар гомдол гаргаж эхэлсэн байна. Тухайлбал С.Эрдэнэболд сонгуулийн санал авах өдрийг өөрчлөх хүсэлт гаргажээ.

Дайны хажуугаар дажин гэгчээр Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр АН-ын даргад нэр дэвшигчдийг дуудаж уулзсан гэх мэдээлэл цацагдаж эхэлжээ. Эх сурвалжуудын хэлж буйгаар энэ уулзалтаар О.Цогтгэрэлийг сунгаанд ялж намын дарга болохыг хүлээн зөвшөөр гэсэн шахалтыг үзүүлсэн гэх.
Хэрэв Ерөнхийлөгч Х.Баттулга улс төрийн намын дотоод хэрэгт оролцож, хэн нэгнийг намын дарга болохыг шаардсан бол түүнийг парламентаар импечмэнт хийлгэж огцрох дахин нэг үндэслэл болох ч эрсдэлтэй юм.

Сэтгэгдэл ( 14 )
Тувааны сонгууль бүхэлдээ АН-ын дүрмийг зөрчсөн! Дээд шүүх хүлээн зөвшөөрөх боломж байхгүй. Х.Баттулга дээд шүүхэд нөлөөлөхгүй бол шүү дээ !!!
bid 2017 onooos xoish mash ix xuvaagdaj taltsaj xereldej baigaag anzaarvuu.. bid yamarch ev negdelgui baix tusmaa ayultai.. bidend ev negdeliig erxemldeg uxaalag bolovsoroltoi udirdagch xeregtei ... xorongton baychuull xereggui ted garval ul moroo l tseverlexees xetrexgui
Монголд цорын ганц хуулиас гадуур амьдарч байгаа хүн. Үндсэн хуулийн дээр хөх тэнгэр биш Жeнко оршмой. Ганц хүний эрхшээлд орчихсон хөөрхийлөлтэй монголын төр
Battulga odo bolih heregtei bolowsrol muutai horni hutguur
Өөрийнхөө ашиг мэт хандаж байгаа ерөнхийлөгч Баттулга нь болиосой.
Балиар боловсролгүй хорон санаатай хулгар сонгосоны гор гарч байна да
Bolovsrolgui buh songosonii gai garch bna ogtsoruulah heregtei huulai meddeggui jonhuu
Боловсролгүй бөх буруу, зөвөө ч ялгадаггүй бололтой Хууль дүрэм гэж хамаагүй бололтой, тэнэг хүн тэг дундуураа гэж л болж байх шив
Jenko bol zugeer l hulgaich luivarchin
Бүгдээрээ ганц Баттулгаас сүнсээ зайлтал айгаад сүр сүлд гүй болцгоогоод нийлээд дайраад байнаа гэдэг чинь энэ ерөнхийлөгч зөв гэдэг нь харагдаад байна шүү.МАН-намын мангарууд АН -намын зальтангууд бүгд л айж байна идэж уусан булхайг нь ил гаргах гээд байна Баттулга ерөнхийлөгч рүү өргөн фронтоор давшаад яаж ч чадахгүй байна.Хүүк угаасаа улс төрийн кареэр нь төгсцөн хэн ч тоохгүй гөлөг болсон.
IIM KHUULI BUS ZUYL KHIIJ BAYKHAD IKH KHURAL YAGAAD DUUGUY BAYNAA
Jenko mongold mafia gedeg yu baidagiig haruulla yag uran saihanii zagalmailsan etseg kino 3r angi udahgui 4r angi ontsolgo tsag ye bolohoor allagaa uildeh bololtsoogui haramsaltai
Арай юмаа монгол улсыг маань ард иргэдтэй нь доромжилж байна ш дээ.Ингэж улайраад байдаг мулгуу хүн шүү өөрийгөө юу гэж боддог байнаа зүгээр л ерөнхийлэгч биш луйварчин бна.
Батлагыг УИХ яаралтай хэлэлцэж итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураах хэрэгтэй байна.\n