Ардчилсан намн даргын сунгаа эдгээр өдрүүдэд болж байна.
Эдгээр өдрүүдэд гэсний учир нь АН хэдийгээр хоёр талд хуваагдсан ч даргын сунгаагаа нэг өдөр зохион байгуулахаар тохироод байсан. Гэвч Ц.Туваан нар аман тохироогоо зөрчиж, 10 гаруй аймагт өчигдөр /2021.03.27/ сунгаагаа зохион байгуулсан юм. Харин өнөөдөр нийслэл болон зарим аймгийн санал хураалтыг цаасаар авч байна. Тэгвэл С.Эрдэнэ нарын зохион байгуулж буй сунгаа өнөөдөр /2021.03.28/ явагдаж байна.
Өчигдрийн тухайд Ерөнхийлөгч Х.Баттулга Ц.Тувааны талаас зохион байгуулж буй сонгуульд нэр дэвшсэн О.Цогтгэрэл, О.Амартүвшин, Д.Пүрэвдаваа, С.Эрдэнэболдыг дуудаж, О.Цогтгэрэлийг даргаар сонгох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн гэх мэдээлэл цацагдсан. Өөрөөр хэлбэл, О.Цогтгэрэлийг дэмж гэсэн шахалтыг үзүүлсэн тул Ерөнхийлөгчийн дэмжлэгээр О.Цогтгэрэл намын дарга болох нь тодорхой боллоо гэх таамгийг АН-ынхан дотроо дэвшүүлж байна. Гэхдээ эцсийн хариу гараагүй, санал хураалт үргэлжилж байна.
Харин С.Эрдэнийн талаас Ц.Оюунгэрэл, Ц.Уртнасан, Л.Гүндалай, Ч.Өнөрбаяр, М.Тулгат нар нэр дэвшиж байгаа. Санал хураалт 10:00 цагт эхэлсэн бөгөөд гурван хэлбэрээр санал авч байгаа юм.







Сэтгэгдэл ( 6 )
namin darga hend heregtei ym terni orond hurdan koponogoo humh heregtei bizdee olon hun owooruulaad boon kopono nemeh ni
namin dargin sanal gehin orond .owchinoo hurdan humuh heregtei bizdee
odoo yn.sanal be owchon bitgii nemeef bai
мундаг шүү
ardchilsan nam dargad 7 sarin1 holboo heden hun nere debshuuljinaa.
sain baina. gul horiog taaruulah geed huleegeed baigaa sh te MAN. tedend ard tumen hamaagui sh tee, elbegdorj erdene nar l yalbal taaruuhan zuulum mah oldoj magad geed onilj baigaa yum chin