Ардчилсан намын даргын сунгаа болж өндөрлөлөө.
АН хэдийгээр хоёр талд хуваагдсан ч даргын сунгаагаа нэг өдөр зохион байгуулахаар тохироод байсан. Гэвч Ц.Туваан нар аман тохироогоо зөрчиж, 10 гаруй аймагт өчигдөр /2021.03.27/ сунгаагаа зохион байгуулжээ. Харин өнөөдөр /2021.03.28/ нийслэл болон зарим аймгийн санал хураалтыг цаасаар авч байна. Тэгвэл С.Эрдэнэ нарын зохион байгуулж буй сунгаа өнөөдөр явагдлаа.
Өчигдрийн тухайд Ерөнхийлөгч Х.Баттулга Ц.Тувааны талаас зохион байгуулж буй сонгуульд нэр дэвшсэн О.Цогтгэрэл, О.Амартүвшин, Д.Пүрэвдаваа, С.Эрдэнэболд нарыг дуудаж, О.Цогтгэрэлийг даргаар сонгох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн гэх мэдээлэл цацагдсан. Өөрөөр хэлбэл, О.Цогтгэрэлийг дэмж гэсэн шахалтыг үзүүлсэн тул Ерөнхийлөгчийн дэмжлэгээр О.Цогтгэрэл намын дарга болох нь тодорхой боллоо гэх таамгийг АН-ынхан дотроо дэвшүүлж байна. Ц.Тувааны талынхан санал хураалтаа гараар тоолж байгаа тул сонгуулийн дүн эцэслэж гараагүй байна.
Харин С.Эрдэнийн талаас Ц.Оюунгэрэл, Ц.Уртнасан, Л.Гүндалай, Ч.Өнөрбаяр, М.Тулгат нар нэр дэвшсэн.
Санал хураалт 10:00 цагт эхэлсэн бөгөөд гурван хэлбэрээр санал авсан. Ингээд 30077 гишүүн цахимаар санал өгснөөс М.Тулгат олонхын санал авч, ялалт байгууллаа.
Тодруулбал, Л.Гүндалай 898,58, Ц.Уртнасан 1020,86, Ч.Өнөрбаяр 1479,33, Ц.Оюунгэрэл 2067,21, М.Тулгат 2134,01 онооны саналаар ялалт байгуулжээ.

Сэтгэгдэл ( 8 )
Энэ нөхөр одоо элвэгиин бөгсийг сайн арчиж байх үүрэгтэй боллоо доо хөөрхий.
Жирийн гишүүд дэмжихгүй
bolj bna,odoo ajliin chiilguul, Tulgat zorigtoi bna schuu!!!!
Түй ч хамаа алга.
Эрдэнийн намаас дандаа гадаад гэр бүлтэй хүмүүс бна шүү дээ. Энийг ёстой дэмжихгүй ээ.
ойлгосонгүй , 2 талд санал хураагаад дараа нь хоорондоо өрсөлдөх юм уу , бас ерөнхийлөгч оролцож болох юм уу
Дээд шүүх тэгээд 3 хэлбэрийн сонгуулийн дүнг нь хүлээж авах уу? Хүлээж авах уу ч биш Нам нь өөрөө тэрийгээ нотлох үүргээ гүйцэтгэж чадах уу л гэдэг байна. АН аль нэг үзэл баримтлалтай тусдаа улс төрийн хүчийг гэхээс илүүтэй иргэний эрхээ хэрэгжүүлэх байгуулал гэдэг талаас нь олж харж, зориуд анхааран ажилласан төрийн удирдлага алга байгаа нь Монголын төр улсын удирдлага нийтийн эрх ашгийг талаарх үнэт зүйл ямар ялихгүй бага байгааг харуулж байгаа тод жишээ боллоо. Энэ нь өөрөө Монголын улс төрд нэг нам дангаар ноёрхох цаг болоогүй бөгөөд хэрхэвч болохгүй гэдгийг тод илрэл боллоо доо!!!....
энэ хүнийг дарга боллоо гэж хүлээн зөвшөөрөх ямарч үндэс алга даа,,,хоёр талаас гарсан нэр дэвшигчийг дахин өрсөлдүүлэх ажил гарах нь дээ