АН-ын даргын сонгууль өндөрлөлөө.
Тус намын дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг "Цахимаар битгий саналаа өгөөрэй гэж гишүүдийг ятгаж, хэд хэдэн удаа кибер халдлага хийхийг оролдлоо. Бид юмыг яаж мэдхэв гээд урьдчилан тооцоолсон байсан тул нөгөө сервер рүү шилжүүлсэн. Энэ хугацааны бичлэг байгаа тул нэр дэвшсэн гишүүд дараа нь шалгах боломжтой. Сервер дээр хийсэн халдлагыг цагдаагийн цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгуулна. Ингээд АН-ын дарга сонгох цахим сонгуульд 30077 гишүүн саналаа өгч ирц 20.91 хувьтай байлаа. Нэр дэвшсэн Л.Гүндалай 898,58 хувь, Ц.Уртнасан 1020,86 хувь, Ч.Өнөрбаяр 1479,33 хувь, Ц.Оюунгэрэл 2067,21 хувь, М.Тулгат 2134,01 хувийн оноогоор ялалт байгууллаа" гэдгийг мэдээлэв.
Харин тус сонгуульд ялалт байгуулсан М.Тулгат “Би ялсан ч, ялагдсан ч АН-ын төлөө бүх зүрх сэтгэлээ зориулна гэж бодсон байсан тул миний хувьд дүн яаж гарах нь чухал биш гэж бодож байсан. Надад итгэл хүлээлгэсэн гишүүддээ талархаж байна. Ардчилалд хайртай нийт монголчуудын итгэл гэж бодож байна. Монголын ардчилал 30 жилийн түүхтэй залуу ч гэлээ би хар багаасаа ардчиллын гэр бүлд төрж өссөн. Тэр утгаараа "Даанч дээ, Ардчилсан нам минь" гэдэг үгийг олон удаа сонссон. Тэр хүмүүсийн итгэлийг эргээд намдаа авчрахын төлөө зүтгэнэ. Өнөөдөр АН хүнд нөхцөл байдалд байна. Өмнө нь дүүргийн болон иргэдийн төлөөлөгчдийн сонгуульд ялалт байгуулж байсан ч энэ удаа үндэсний хэмжээний намын дарга боллоо. Тэгэхээр энэ цаг мөчөөс М.Тулгат хувь хүн биш болж, Монголын ардчиллын төлөө, парламентын ардчиллын төлөө явах болно. Хамт баг болж ажилласан нэр дэвшигчид, штабынхандаа баярлалаа. Та бүхний итгэлийг алдахгүй зүтгэх болно” гэлээ.

Сэтгэгдэл ( 4 )
huchingui l ed baina sh tee
Энэ нэр дэвшигчид бүгд мундаг улс төрчид блаа . Намын гишүүд зөв сонголт хийж залуу үеэ сонгосон нь зөв сонголт байлаа
баяр хүргэе
zailtsgaa