Ж.Ганбаатар: Иргэд, олон нийт шударгаар бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдэд дургүй биш

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 31

Хууль зүйн байнгын хорооны хуралдах үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Ж.Ганбаатар ам зөрөлдсөн билээ. Тэгвэл дээрх асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар уучлалт хүсч, нэрээ татсан талаар мэдэгдлээ.

Тэрбээр "Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс нэрээ татлаа.

Юуны өмнө өчигдрийн Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр гишүүд маргалдаж, ёс зүйгүй байдал гаргасан талаарх мэдээлэл олон нийтэд цацагдсан явдалд хүлцэл өчье.

Шүүхийн тухай хууль болон холбогдох журмын зохицуулалтаас харахад ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн орж болохгүй гэсэн хязгаарлалт байхгүй.

Тэр ч утгаараа намын бүлгээс ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн орж болно гэж үзээд, тэр тусмаа Хууль зүйн байнгын хорооны гишүүн биш төлөөлөл оруулж хөндлөнгийн хяналт хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэг зарчим баримтлан миний нэрийг дэвшүүлсэн.

Миний бие өөрийн санаачлагаар ажлын хэсэгт оръё гэсэн хүсэл зориг илэрхийлээгүй байтал бүхэл бүтэн шүүх засаглалыг нөлөөлөлдөө оруулж, арилжаа наймааны хэрэгсэл болгохоор улайрч байгаа мэтээр хувь хүн рүү чиглэн дайрч, хэт улс төржсөн, зөвхөн өөрөө орох ёстой гэсэн хувийн сэдлээр асуудалд хандсан учраас үзэл бодлоо илэрхийлсэн болно.

Түүнчлэн олон жилийн хөдөлмөр, зүтгэлээр баялаг бүтээж, ажлын байр бий болгож, улсдаа татвараа төлж шударга хөдөлмөрлөсөн бизнес эрхлэгч нарыг наймаачин, хулгайч гэж цоллож, харлуулж байгаад тэдний төлөөллийн хувьд харамсаж байна.

Хувийн зорилгоо биелүүлж, өөрийгөө дөвийлгөхийн тулд баялаг бүтээгчдийг төрөөс төрсөн хөрөнгөтөнгүүдтэй адилтгаж, тэдэн рүү дайрч давшлахаар зөвддөг гэсэн ойлголт байж болохгүй!

Тэглээ гээд дуугаа хураадаг, бууж өгдөг юм биш!

Иргэд, олон нийт шударгаар бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдэд дургүй биш, харин татвар төлөгчдийн мөнгөөр хөлжсөн, төрөөс хулгай хийсэн хүмүүст дургүй шүү гэдгийг сануулж хэллээ" гэлээ.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэндсүрэн(150.129.143.251) 2025 оны 03 сарын 13

Өөрийн хүчээрээ хийсэн вмтай, сонгогдсон тойргийнхоо иргэдэд тусалдаг ийм хүнийг мэдэхгүй байж элдвээр хэлэх хэрэггүй шүү. Айсандаа муучлаад байгаа юм уу даа\n

1  |  0
Иргэн(66.181.183.240) 2025 оны 03 сарын 13

Хүний хийсэн бүтээснийг үгүйсгэж түүнийг нь гуйвуулан доромжилно гэдэг бол төрийн түшээгийн хийдэг үйлдэл биш байх аа. Аргаа барсан хүний үйлдэл. Ийм хүнийг манай сонгогчид үнэлдэг нь харамсалтай.

1  |  0
Офицер(66.181.183.240) 2025 оны 03 сарын 13

Сүхбаатар гэдэг этгээдийн урвагч зан нь илэрч б.на. МАН буцааж авдаг нь буруу болжээ. Урвагч хэзээд урвагч б.даг. Хууль зүйн байнгын хорооноос ийм найдваргүй этгээдийг зайлуулах хэрэгтэй. Өшөө их гай тарих нигууртай. Их шудрага болж жүжиглэх гээд л өөрийнхээ илчилж байгаа харагдаж б.на.

1  |  0
ИРГЭН(103.9.90.100) 2025 оны 03 сарын 13

БАНКНЫ ЗЭЭЛИЙН ХҮҮГЭЭ БУРУУЛААЧ .ЧИ БИД ХОСРТ ТЭР ШҮҮХ МҮҮХ ЯМАР ХАМААТАЙ ЮМ БЭ

1  |  0
ИРГЭН(103.9.90.100) 2025 оны 03 сарын 13

БАНКНЫ ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛЧ ЧАДАХГҮЙ БОЛ ЗҮГЭЭР ЗАЙЛААД ӨГӨӨЧ

1  |  0
иргэн(103.212.117.185) 2025 оны 03 сарын 13

Ганбаатар аа мэддэг зүйлдээ дуугарч бай. Зарим юманд хэмжээгээ мэдэхгүй жон жон гэхээ татаарай.

1  |  0
Zochin(103.212.119.97) 2025 оны 03 сарын 13

Ihenh ni luivarchid hulgaichuud, damiin naimaachud shuu dee. Ganbaatar bol hulgaich damiin naimaachin

1  |  0
IRgen k(66.181.161.78) 2025 оны 03 сарын 13

Ganbaatar gishuun shig bh heregtei sh see

1  |  1
Зочин Г(66.181.161.10) 2025 оны 03 сарын 13

Нэг алхам ухарлаа гээд бууж өгч байгаа юм биш бусдаас уучлалт хүсж буруугаа хүлээн гэдэг бол хамгийн том ялалт байдгымшүү Хариуцлагатай байна аа Ганбаатраа амжилт хүсье

1  |  0
Зочин(139.5.218.218) 2025 оны 03 сарын 13

буруу зөвөө ухаарч байгаа хүн зөв явнаа. Амжилт хүсье .\n

1  |  0
mmongol(202.126.90.68) 2025 оны 03 сарын 13

shunalaa tatsan bna ...bolj bolj

1  |  0
he(124.158.66.59) 2025 оны 03 сарын 13

хүсэж гэж бичнэ зөв бич

1  |  0
Top