С.Амарсайхан: Асуудал амаргүй байна, гэхдээ хөл хорихгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 03 сарын 31

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.03.31/ боллоо. Хуралдаанаар хатуу хөл хорио тогтоохгүй, халдвар тархах эрсдэлтэй зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлах шийдвэрийг гаргалаа.

Үүнтэй холбогдуулан яг одоо Төрийн ордонд Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан болон Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар мэдээлэл хийж байна.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан "Засгийн газрын хуралдаанаар Улсын Онцгой комиссоос оруулсан саналыг хэлэлцлээ. Хөл хорихгүйгээр зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлах асуудлыг хэлэлцэж дууслаа. Дөрөвдүгээр сарын 03-наас 14 хоногийн хугацаанд зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлахаар боллоо. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдлийн үнэлгээ хийж, аль болох уян хатан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг зорьж ажиллаж байна. Төрийн байгууллага аж ахуйн нэгжийг аль олох цахимаар, 30 хувиар ажиллахаар зохицуулж байна. Асуудал амаргүй байгаа. Гэхдээ шууд хөл хорихгүйгээр асуудлыг шийдэж байна. Долдугаар сарын 01 өдөр гэхэд дархлаажуулалтаа хийж дуусгана. Зам, дэд бүтэц болон бусад салбарын бүтээн байгуулалтын ажил зогсох ёсгүй. Тиймээс шат шатандаа хариуцлагатай ажиллана" гэлээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зөвлөх(202.179.27.171) 2021 оны 04 сарын 01

Амарсайхан гэгч этгээд ” ийм халдвар тархсан нь харамсалтай. Үүнийг магадлая” гэжээ.

0  |  0
Top